ФОТО: Хасах 41 хэмийн хүйтэнд йогийн дасгал хийдэг бүсгүйчүүд

БАМ буюу Байгал-Амарын төмөр замын төв зангилаа нийслэл нь болсон Тында хотод Екатерина, Юлия хэмээх хоёр бүсгүй хасах 41 хэмийн хүйтэнд гадаа йог хийж олныг алмайруулах болжээ.

Тында хот нь БАМ-ын төмөр замын гол зангилаа хот болохоос гадна Якут руу  тавигдаж буй Амар-Якутскийн төмөр замын эхлэл болдог байна.

Амар мужид орших Тында хотод аж төрөн суудаг энэ хоёр бүсгүйн хувьд хөх өвлийн хүйтэнд хөр цасан дээр йог үзүүлэх нь тийм ч хачирхмаар зүйл биш гэнэ.

"Одоогоор йог манай энд төдий л их хөгжөөгүй” гэж тэдний нэг болох Юлия хэлж байна. Тиймээс бид энэ хандлагыг өөрчлье гэж шийдсэн. Йог хийж байгааг харуулсан сонирхолтой зураг ч юм уу, видео ч юм уу, байвал хүмүүсийн йогт хандах хандлагыг өөрчилж, сонирхлыг татах болов уу гэж бодсон юм. Манай  Тында хотод олны сонирхлыг татахаар уран барилгын гайхамшигтай дурсгал, сүндэрлэсэн олон байшин барилга байдаггүй ч үнэхээрийн сайхан байгальтай, бас их хүйтнээрээ алдартай газар шүү” хэмээн тэрээр хэллээ.



Иймээс тэд Тында хотынхоо байгаль, цаг агаар, барилга байгууламжуудыг йогийн дасгалаа хийх талбар болгон ашиглах болжээ. Ингээд төмөр замын гүүр гэхэд тэдний хата йогийн суултаа хийдэг газар нь болсон байна.

“Хүйтэнд гадаа гараад яг ямар байрлалаар йог хийж үзүүлэхээ бид эхлээд жаахан бодож төлөвлөх хэрэгтэй болдог. Яагаад вэ гэвэл энэ их хүйтэнд  гэрэл зургийн аппарат тоног хэрэгсэл маань хөлдөөд, тэр бүр дахин давтан зураг аваад байх боломж байдаггүй” гэж Юлия хэлж байна.



“Яахав, биднийг йогийн дасгалаа хийж байх үед дулаан паараа асаасан машин ойролцоо зогсоод хүлээж л байдаг юм”
“Бид бүр хэд хэдэн удаагийн зураг авалтаа Цельсийн -30-аас -41 хэмийн хүйтэнд хийлгэсэн шүү. Тэглээ гээд бид ханиад ч хүрээгүй. Бид ерөөсөө даардаггүй гэж худлаа хэлэхгүй л дээ. Ийм хүйтэнд ингээд йогийн дасгал хийж болдог юм гэдгийг үзүүлэх санаа нь бидэнд үнэхээрийн их таалагдсан тул энэ их хүйтнийг тэсвэрлэн зургаа авахуулдаг даа.” хэмээн тэрээр хэллээ.









Г.Гансүх
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.