Франц Улс нүүрс түлдэг бүх цахилгаан станцаа хаана

Дэлхийн дулаарлыг сааруулах, хүлэмжийн хийг багасгахад дэлхийн томоохон улс орнууд маш ихээр анхаар ажиллаж байгаа билээ. Тухайлбал, Франц Улс нүүрс түлдэг бүх цахилгаан станцаа 2021 оноос хаахаар төлөвлөж байгаа талаар “Спутник” агентлаг мэдээллээ.

Швейцарийн Давос хотноо болсон Дэлхийн эдийн чуулга уулзалтын үеэр Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон үг хэлэхдээ “Манай улс нүүрс түлдэг бүх дулааны цахилгаан станцаа 2021 он гэхэд хаана. Бид үеэ өнгөрөөсөн бохир эрчим хүчний эх үүсвэрүүдийг сэргээгдэх эрчим хүчээр солих болно” хэмээн хэлжээ.
 
Франц орныг “уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэгч жишиг улс” болгохыг зорьж буйгаа Э.Макрон мөн илэрхийлээд, “Ийм өөрчлөлт хийснээр манай улсын өрсөлдөх чадвар ч ахина” хэмээн онцлон хэлжээ.
 

Юутай ч дэлхийн улс орнууд нүүрс шатааж агаар бохирдуулж эрчим хүч үйлдвэрлэдэг технологиос татгалзаад эхэллээ. Сэргээгдэх эрчим хүчийг дэлхий дахинаа ихээхэн анхаарч хөгжүүлж байна. Азийн зарим улс орнууд агаарын бохирдлын эсрэг дотоод шаталтат хөдөлгүүр бүхий машинаа багасгаж хосолсон хөдөлгүүр бүхий болон цахилгаан автомашинуудыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхээр судалгаа шинжилгээний ажлуудыг эрчимтэйгээр хийж байна. 


Эх сурвалж: Спутник

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.