“Танкийн биатлон 2014” өндөрлөлөө
“Танкийн биатлон 2014” дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Оросын Холбооны Улсын нийслэл Москва орчмын “Алабино” сургалтын баазад амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Хаалтын ажиллагаанд орон орны батлан хамгаалах, зэвсэгт хүчний удирдлагууд хүрэлцэн ирсэн юм.

Энэхүү тэмцээнд Ангол, Армен, Белорусь, Венесуэль, Энэтхэг, Казакстан, Киргизстан, Хятад, Кувейт, Монгол, Серб, ОХУ-ын 12 орны 36 багийн тамирчид жолоодох уррлаг, буудлага, спортын төрлөөр хурд хүч, авхаалж самбаагаа сорьж хоёр долоо хоногийн турш өрсөлдсөн юм. Тэмцээний эцсийн дүн гарч, багийн нийлбэр дүнгээр ОХУ тэргүүлж, Армен удаалж, өөрсдөө танкаа тээвэрлэн очиж өрсөлдсөн БНХАУ гуравдугаар байрыг эзэлсэн байна.

“Танкийн биатлон-2014” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын Инженер техникийн хэлтсийн дарга, хурандаа Ж.Ганхүүгээр ахлуулсан Зэвсэгт хүчний жанжин штаб, Батлан хамгаалах их сургууль, Зэвсэгт хүчний 011, 016, 327 дугаар ангийн танкчдаас бүрдсэн гурван экипаж анх удаа оролцсон бөгөөд багийн нийлбэр дүнгээр IX байранд жагсчээ. Командын дүнгээр 46 оноогоор хоёрдугаар баг 25, 24 оноогоор нэгдүгээр баг 30, 16 оноогоор гуравдугаар баг 33 дугаар байранд тус тус жагссан байна.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.