С.Амарсайхан: Айл өрх бүр орлоготой байж урагшлан хөгжих нь та бидний эрхэм зорилго
"Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018" бизнес уулзалт өчигдөр Төрийн ордонд боллоо. Уг арга хэмжээнд НИТХ-ын дарга С.Амарсайханы хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Тэрбээр "Энэ танхимд хуран цугласан УИХ-ын болон Засгийн газрын эрхэм хүндэт гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, төр засгийн байгууллагуудын болон олон улсын байгууллагын зочид төлөөлөгчид та бүхэндээ энэ өдрийн халуун мэнд хүргэе.

Улс орны маань эдийн засаг, төсөв санхүү зах зээлийн орчин нөхцөл хүндхэн, айл өрх, ард иргэдийн маань аж амьдрал, аж ахуйн нэгжүүдийн ашиг орлого тийм ч таатай бус байна. Энэ нөхцөл байдлыг арилгахын тулд засгийн газраас авч хэрэгжүүлсэн ажлуудын 100 хоногуудын тайланг тавьсан өдрүүд тохиож байна. Мөн нийслэлчүүд бидний өмнө тулгамдсан шил шилээ даран хүлээж байгаа, гарц шийдлийг гаргах зайлшгүй шаардлагатай олон асуудлуудыг шийдэхийн тулд өнөөдөр бид энд хуран цугласан.

"Улаанбаатар хөрөнгө оруулалт түншлэл 2018" энэ удаагийн чуулга уулзалт нийслэлийн хэмжээнд хийж хэрэгжүүлэхэд зайлшгүй шаардлагатай нийгмийн нэн чухал ач холбогдолтой олон төсөл хөтөлбөрүүдийг төрийн бодлого шийдвэрийн хүрээнд, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны түншлэлийн хүрээнд харилцан үр ашигтай хамтран хэрэгжүүлэх боломж нөхцлийг эрэлхийлж байгаагаараа өндөр ач холбогдолтой гэж харж байна.

Улс орноо хөгжил дэвшилтэй, иргэн бүр ажилтай, айл өрх бүр орлоготой байж нийтээрээ урагшлан хөгжих нь та бидний эрхэм зорилго, туйлын хүсэл билээ. Энэ нь та бидний харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, хөдөлмөр зүтгэлээс ихээхэн шалтгаална.

Аливаа улс орны нийгэм эдийн засгийн хөгжил дэвшлийн үндэс суурь нь төрийн тогтвортой бөгөөд урт хугацааны бодлого. Харин хөдөлгөх хүч нь хувийн хэвшил, бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчид, тэдний хүчин зүтгэл, хөдөлмөр, оролцооноос шалтгаалдаг гэдгийг бид бүгдээрээ сайн мэдэж байгаа.

НИТХ-аас нийслэлийн хөгжлийн бодлогыг тодорхойлж хэрэгжүүлэхдээ бизнес эрхлэгчид, баялаг бүтээгчдийнхээ оролцоог хангаж, шударга өрсөлдөөнд тулгуурласан, зарчимч, бүтээлч, ажил хэрэгч санаачлагыг дэвшүүлж байгаа. Аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдээ бодитойгоор дэмжиж хамтран ажиллах зарчмыг баримталж байна. Цаашид өрхийн үйлдвэрлэгчдээс эхлээд үндэсний үйлдвэрлэгчид, жижиг дунд бизнес эрхлэгчид, хувийн хэвшлийн салбарын хөгжлийн бодлогыг бүхэлд нь шинэ түвшинд гаргах, тэднийг илүү ашигтай орлоготой, бүтээлч ажиллаж хөгжих боломжийг бүрдүүлэх зайлшгүй шаардлага байна гэж харж байна. Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бид зөвхөн нэр төдий хоосон уриа лоозун, эсвэл хэсэг бүлгийн явцуу эрх ашигт нийцүүлсэн байдлаар гаргадаг буруу жишиг хандлагыг халах зайлшгүй байна. Төрийн оролцоо, улс оронд маань хэрэгцээтэй олон төсөл хөтөлбөрүүдийг төр засгийн байгууллагууд өөрсдөө хийж хэрэгжүүлнэ гэж хөрөнгө мөнгө, хүч тарамдаж ирснийг бид сайн мэднэ. Тэгвэл энэ хандлагыг ч бас таслан зогсоох, буруу жишгийг аль болох халах, зөв гольдрол руугаа орох зайлшгүй шаардлага бидний дунд байна.

Эдийн засаг, шинжлэх ухааны нарийн тооцоо судалгаатай, сүүлийн үеийн дэвшилтэт өндөр технологид тулгуурласан хөрөнгө оруулалтын зөв бодлого, шийдлийг бид гарган гарган, хувийн хэвшлээ дэмжин хамтран харилцан үр ашигтай ажиллаж чадвал улс оронд нэн шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх замаар иргэд оршин суугчдынхаа эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэх, эдийн засгийн хөгжлөө түргэтгэх, улс орноо бүс нутагтаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, иргэд нь оюуны чадавхиараа, нийслэл нь хот төлөвлөлтөөрөө, улс нь хөгжлийн бодлогоороо олон улсад танигдсан өрсөлдөх чадварыг бий болгох, улам дээшлүүлэх боломж нөхцөл, нөөц бидэнд хангалттай бий. Тийм ч учраас НИТХ-аас Нийслэлийн төр захиргааны бүх шатны байгууллагуудад төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бодитойгоор дэмжин хамтран ажиллах үүрэг чиглэлийг өгч, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллах зохион байгуулж, идэвхтэй ажиллах болно гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна.

Өнөөдөр улс орныхоо хөгжил дэвшлийн алтан түлхүүрийг атгаж байгаа УИХ, ЗГ-ын гишүүд, хууль тогтоогчид, шийдвэр гаргагчид, цаашлаад эх орны эдийн засаг, нийгмийн хөдөлгөх хүч нь болсон үндэсний үйлдвэрлэгчид, баялаг бүтээгчид, хувийн хэвшлийнхэн, төр захиргааны байгууллагын төлөөлөл энэхүү чуулганд оролцож байгаа. Өнөөдрийн чуулга уулзалтаас бид шаардлагатай шийдвэрийг гаргах олон ургальч санаануудыг олж томъёолж, тэрхүү санал санаачлага нь төр захиргааны шийдвэрт тусгагдаж, та бид хөгжлийн төлөө нэгдсэн санаа зорилготойгоор урагшлан хөгжих боломжийг төрийн зүгээс ч, хувийн хэвшлийн зүгээс ч бий болгох гарц шийдлийг энэ чуулганаас гаргах боломж бүрдэнэ гэж харж байна.

Эцэст нь хэлэхэд бид жил бүр эдийн засаг хөрөнгө оруулалтын форумыг зохион байгуулна гэдэг нэг асуудал, харин зохион байгуулсан ажлынхаа араас үр дүнг нь гаргах тал дээр илүү идэвх, санаачлагатай, харилцан бие биенийхээ үйл ажиллагааг дэмжиж, бодитой урт хугацаанд зорьсон зорилгодоо хүрэхүйц байдлаар хэрэгжүүлэх нь хамгийн чухал асуудал учраас цаашдаа энэ тал дээр илүү анхаарч ажиллах зайлшгүй шаардлага байна.

Ингээд өнөөдөр энд хүрэлцэн ирсэн та бүхэндээ улс орон, Улаанбаатар хотынхоо хөгжлийн гэсэн сэтгэлээр хуран цугласанд дахин талархал илэрхийлж, та бидний нэг зорилго нийтийн хүчээр хэрэгжинэ гэдэгт эргэлзэхгүй байна" гэлээ.
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Irgen 2018-02-01 17:21:49
    Muu surdag bsan nuhur tor barih geel ulairchih ym.
    218.82.117.131
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-01-30 07:33:42
    Нэг сайхан ярьдаг нөхөртэй болллоо. Ажил хэрэг болгохыг нь харая. Үр дүн гарвал чамайг иргэд хүрээлээд авна даа.
    202.179.26.19
    Мэдэгдсэн Хариулах