ФОТО: “Пёнчан-2018“-г зорих тамирчдын хувцас

Хүн төрөлхтний эв найрамдлын бэлгэ тэмдэг болсон өвлийн Олимпын наадам БНСУ-ын Пёнчан хотноо эхлэхэд цөөхөн хоног үлдээд байна. Энэ удаагийн олимпийн наадамд манай улсаас гүйлтийн цанын эмэгтэйчүүдийн 10 км-ын зайд Б.Ачбадрах, эмэгтэйчүүдийн 15 км-ын зайд Ч.Отгонцэцэг, паралимпийн цанын төрөлд Б.Ганболд нар өрсөлдөх эрхээ аваад буй.

Тэгвэл өчигдөр “Пёнчан-2018”-нд эх орноо төлөөлөн оролцох баг тамирчидад олимпийн нээлт хаалтын ёслол, бэлтгэлд өмсөх хувцсыг гардуулах ёслол боллоо. Ёслолд БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Үндэсний шигшээ багийн албаны дарга Б.Билэгт, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Ч.Насантогтох, Монголын цанын холбооны ерөнхийлөгч Д.Хишигжаргал нарын албаны хүмүүс оролцсон юм.



Өвлийн олимпод Монголын баг тамирчид “Төмөр трейд” компанийн куртик, ”Нано вүүл” компанийн ноолууран малгай, ороолт, бээлий, “Цэрэн наран” компанийн “Joma” брэндийн бэлтгэлийн нимгэн хувцас, “Их хэнгэрэг” компанийн “Хачхүлэг” брэндийн арьсан цүнхээр гангарах нь. Монголын баг тамирчдын бэлтгэлийн хувцас хэрэглэлийг урлан бүтээсэн дээрх компаниуд нээлттэй тендерээс шалгарч, Үндэсний шигшээ багийн хувцас хэрэглэлийг гүйцэтгэсэн нь энэ. "Пёнчан-2018" өвлийн олимпийн наадмын хувцасыг Монголд үйлдвэрлэсэн компаниуд урлан бүтээсэн нь онцлууштай зүйл болов.



Манай гурван тамирчин Хандгайт дахь цанын баазад бэлтгэл сургуулилтаа хангаж байгаа бөгөөд ирэх сарын эхээр  Пёнчан хотыг зорих юм байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-01-31 15:42:05
    Кккк, гуанжугаас авчирсан гээд гадуур дүүрэн байдаг куртка өмсгөөд явуулах юмуу. 40-50000 төгрөгөөр аваад хаяг наагаал болоо юмуу, кккк
    122.201.22.51
    Мэдэгдсэн Хариулах
  • Х 2018-01-31 11:21:26
    Юу.вэ.пзда
    83.143.240.10
    Мэдэгдсэн Хариулах
  • муухай 2018-01-31 05:31:29
    Муухай хувцас. Олимпод ийм хувцас өмсөхөөсөө ичихгүй байна уу.
    202.21.106.170
    Мэдэгдсэн Хариулах
  • Mongol 2018-01-30 19:07:24
    Жирийн уед ч ийм онгийн юм омсохгуй шдээ. Ядаж торийн далбааны хох онгоор хийхгуй дээ.
    76.26.154.182
    Мэдэгдсэн Хариулах
  • Тэнэг 2018-01-30 15:46:39
    Үхэж бай.Бор царайн дээр хар бараан хувцас.ябас Өмхий утаатай.Өнгөлөг хувцас өмсөхгүй.Татварын мөнгөөр баахан авилгач луйварчид буудал хоолоо даалгаад ...
    66.181.189.59
    Мэдэгдсэн Хариулах
  • Муухай хувцас 2018-01-30 12:57:43
    3хан тамирчин оролцож байж яасан олон юм дагалдаж явдаг юм бэ.
    103.26.194.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Үгүй байлгүй дээ 2018-01-30 07:39:48
    :-(
    203.91.119.102
    Мэдэгдсэн Хариулах
  • ДИЗАЙНЕР 2018-01-30 04:15:07
    ЭНЭТХЭГ СУРАГЧИД БОР ЦАРАЙТАЙ ГЭТЭЛ СУРГУУЛИЙН ФОРМ НЬ ХАР ХӨХ, БОР, НОГООН Г.М БАРААН ӨНГӨ ДАВАМГАЙЛСАН, ИХ БАРААН ХАРАГДДАГ ЮМ.БИДЭНД ТОД ӨНГӨ ХЭРЭГТЭЙ
    202.179.4.242
    Мэдэгдсэн Хариулах
  • is 2018-01-30 03:31:26
    та интернэтээр өдөрт 3-5 цаг царцуулаад 80-300 доллар олох боломж таны хэр сайн ажиллахаас шалтгаална .мөнгөө найдвартай өгнө .энэ хаягаар орж бүртгүүлээрэй. ht...
    180.149.93.14
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-01-30 03:25:43
    Baliar yum khiikh yum , oligtoy dizayner baydagguy yum uu? ungu , zagwar ,
    66.181.187.221
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-01-30 03:15:37
    өвлийн улиралгүй орны ард орж нүдний булай болно доо харж байгаарай
    182.160.35.36
    Мэдэгдсэн Хариулах