Оффшор дахь хөрөнгийг эргүүлэн татах боломж эрх баригчдын гарт байна
Төрийн алба хашдаг албан тушаалтнуудын хувьд оффшор бүс дэх хөрөнгөө буцаан татах хуулийн хугацаа өнгөрсөн сарын 4-нд дуусгавар болсон.

Улмаар Англи, Бахамын арлууд, Бахрейны Хаант улс, Белиз улс, Бермудын арал, Британийн Виржинийн арлууд, Жерси, Кайманы арлууд, Куукийн арлууд, Лихтенштейний Вант улс, Маршаллын арлууд, Мэний арал зэрэг 34 бүс нутагт оффшор данс эзэмшдэг, мөнгөн хөрөнгө байршуулсан, хувь нийлүүлэх замаар хуулийн этгээд үүсгэн байгуулсан үйл ажиллагаагаа дуусгасан гэдгэ ирэх сарын 4-ний дотор АТГ-т мэдэгдэх ёстой.

Өнөөдрийн байдлаар дээрх бүс нутгуудад данс эзэмшдэг эсэхээ мэдүүлсэн оффшор бүсэд хамаарал бүсэд хамаарал бүхий хүмүүсийн тухай олон нийтэд ил болоогүй байна. Тухайн бүсэд данс эзэмшдэг тухай мэдээлэл маш их нууцын зэрэглэлтэй байдаг тухай бичиж нийтэлдэг. Иймээс энэхүү нууц мэдээллийг нь хэн нэгэн ил болгохоос нааш өөрийнхөө мэдээллийг ил болгон сонирхол бүхий эдгээд ховор биз.

Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагын (OECD) тухай

Манай улсын эдийн засгийн уналт, нийгмийн хөгжлийн хоцрогдлын гол нэгэн шалтгаан бол гадагш гарч буй мөнгөний урсгал үүн дундаа оффшор дансны асуудалтай холбоотой гэдгийг хэлэх хүн цөөнгүй бий. Угаас оффшорын асуудал зөвхөн Монголд төдийгүй дэлхийн олон улсын эдийн засагт сөргөөр нөлөөлсөөр ирсний улмаас энэ асуудал олон улсын түвшинд хэлэлцэгдэж 2009 оноос нэгдсэн цогц байдлаар шийдэх шийдэлд хүрсэн байдаг байна. Тодотгон хэлбэл Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас  (OECD) санаачлан хэрэгжүүлж буй дэлхийн 141 орныг нэгтгэсэн Глобал Форум (Global Forum) оффшорын асуудалд цэг тавих бүрэн шийдэл болж чадсан байдаг байна.

Глобал Форумд манай улс нэгдэн орвол ямар ашигтай вэ?

Глобал Форумд нэгдсэн орсон улсууд өнөөдрийн байдлаар өөр хоорондоо банкны харилцагчдынхаа мэдээллийг “хүсэлтийн дагуу” шууд солилцож байгаа нь эдгээр улсуудын алинд ч олон улсын түвшинд толгойн өвчин болсон оффшор данстан нуугдах, бохир эх үүсвэртэй мөнгөө нуух нөхцөл үгүй болсон.

Нэг үгээр бохир эх үүсвэртэй хөрөнгө, татвараас зугтаалгасан мөнгөө нуудаг оффшор данстай иргэдээ илрүүлж, хууль бус хөрөнгийг буцаан татахаар бол дээрх форумд нэгдсэн орсон улсынхаа, засгийн газар луу хандаж хүсэлт гаргахад л хангалттай аж.  Ингэж хүсэлт гаргаснаар  банкны харилцагчдын бүх мэдээллийг авах боломжтой. 

Харин энэ оноос эхлэн асуудал бүр хялбар болж байгаа бөгөөд оффшорчдын мэдээллийг авахыг хүссэн улс албан ёсны хүсэлт гаргах шаардлагагүй харин улс орнууд өөр хоорондоо банкны харилцагчдын мэдээллийг автоматаар солилцох болсон байна.Тиймээс Монгол улс Глобал Форумд элсэн орсноор оффшорын асуудлыг  цогцоор нь шийдэх бүрэн боломжтой болох юм. 

Манай улсыг Глобал Форумд нэгдэх урилга ирүүлж байжээ

Саяхан Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагаас манай улсын Татварын Мэргэшсэн Зөвлөхийн Нийгэмлэгт захидал ирүүлжээ. Уг захидалд ЭЗХАХБ нь анх 2012 онд манай засгийн газарт Глобал Форумд элсэн орох урилгыг ирүүлсэн, гэвч өдийг хүртэл ямар нэгэн хариу аваагүй талаар дурдсан байгаа аж. Гэвч энэ мэдээлэл манай улсын холбогдох яам тамгын газар, төрийн байгууллагуудын хүрээнд ч огт яригдалгүй дарагдсан байна. 
Ингэснээр манай зарим эдийн засагчид, судлаачид, улс төрчид, АТГ, цагдаагийн ажилтнууд “оффшор бол шийдэгдэх боломжгүй асуудал, оффшортнуудын мэдээллийг олох боломжгүй, нууцлалтай” хэмээх үлгэртээ итгүүлсээр ирсэн байна. Тэгэхээр нэгэнт хууль батлагдан, үйлчилж эхэлсэн учраас оффшорчдын хамгийн хялбар аргаар “барих” Глобал Форумд шаардлага тулгарч байгааг төр засгийн төвшинд ойлгох цаг болсон гэдэгт эргэлзэхгүй байна.
 
П.ГОО
Оллоо.мн  

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • anti offshore 2018-01-30 14:35:42
    Манай шинэ ерөнхийлөгч тамгаа барьж очоод бүртгүүлчихэж болно ш дээ.
    202.179.24.180
    Мэдэгдсэн Хариулах
  • Цнд  2018-01-30 07:49:54
    Хулгайчаар дүүрсэн энэ төр нөгөө хулгайчуудаа гэсгээх гэж байх уу. Одоо хулгайч сайд. Оф -той гишүүн хулгайч дотор нь бж л бн шдээ
    66.181.160.86
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2018-01-30 03:14:36
    AvilGAar Olson mongo iig avaachee tor odoo ajilaa hii geechee
    66.181.182.172
    Мэдэгдсэн Хариулах
  • Offshooriin mongiig oruulj ireed ornooso 2018-01-30 01:53:47
    Uls Eh oron maani 28 terbum Dolloriin orond orchihson gadniihnii omch boljee ted odoo dohio zangaagaar l Mongol ulsiig hodolgono gene shuu Harin Offshooroos awc...
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах