Ерөнхийлөгчийн эхнэр Ц.Энхтуяа ИЗНН-ыг удирдана

Иргэний зориг, ногоон намын Үндэсний хороо хуралдаж, намынхаа дүрмийн өөрчлөлтийг баталжээ. Энэ үеэрээ УИХ-ын гишүүн асан С.Оюуны намын даргын албаа хүлээлгэн өгөх хүсэлтийг хэлэлцэж, ажил үүргээс нь чөлөөлсөн бол Ц.Ганхуягийг үргэлжлүүлэн ИЗНН-ын даргаар ажиллуулахаар болсон байна.

Ингэснээр нэгэн үе УИХ-ын гишүүн асан С.Дэмбэрэл болон С.Оюун, Ц.Ганхуяг гэсэн гурван даргатай байсан тус нам цаашид ганц даргатай болж, Ц.Ганхуягийн удирдлага дор үйл ажиллагаагаа явуулахаар болж байгаа аж.

Түүнчлэн Б.Батбаатар, Л.Ганхуяг, Ц.Энхтуяа нарыг ИЗНН-ын дэд даргаар, харин С.Батбаатарыг ерөнхий нарийн бичгийн даргаар тус тус сонгосон байна. Ц.Энхтуяагийн тухайд тэрбээр ИЗНН-ыг байгуулагдсан цагаас нь хойш үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож, санхүүжилтэд нь дэмжлэг үзүүлсэн тухай яриа байдаг.

Мөн түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулгын эхнэр гэдгээр нь олон нийт илүү сайн мэдэх бөгөөд хэдийгээр өдгөө тусдаа амьдардаг ч гэрлэлтээ албан ёсоор салгаагүй бололтой. Иймд ИЗНН-ын цаашдын улс төр Ерөнхийлөгч Х.Баттулгын бодлого, шийдвэрт шүүмжлэлтэй хандахаас илүүтэй дэмжиж ажиллахыг үгүйсгэх аргагүй юм.

Үндэсний шуудан

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • mgl 2018-01-30 07:47:03
    amar um boloh ni shiv abgai nohor 2 tus tusdaa namiin darga
    103.26.195.85
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-01-30 00:10:17
    Энэ чинь харин тааламжтай төрхтэй эмэгтэй байх чинь вэ. Амжилт хүсье.
    66.181.190.80
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-01-29 21:33:40
    darga boloxyn dontoi xumuus ger buleeree l darga darga eo eo zugeer l amydaraach ee
    98.228.96.94
    Мэдэгдсэн Хариулах
  • Oogii 2018-01-29 10:13:34
    zaluusaa tuslaarai. wkmoney.club/6568654447785 linkeer orood unegui burtguuleed tus bolooch. 150 dollar cash hiih gesen hedhen hun dutchaad boldoggui. ug ni aji...
    202.179.2.147
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-29 07:25:39
    гурван даргатай байхыг бодоход гишуудийн тоо нь монголын хун амтай харьцуулашгуй олон байхдаа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
    • Галбат 2018-01-29 11:52:41
      олон2.1 дарга нь 10 цэрэгтэй гэсэн
      103.26.195.13
      Мэдэгдсэн Хариулах
  • ЭКС ЭХНЭР ЭКС ЕРӨНХИЙЛӨГЧ 2018-01-29 07:13:32
    АРГЕНТИНИЙ АРААС ОРОХЫМ БИЗ ДЭЭ....
    202.179.27.93
    Мэдэгдсэн Хариулах