Улсын харцага М.Бадарч түрүүллээ
Монгол Улсын харцага цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдаан өчигдөр Бөхийн өргөөнд боллоо. Барилдаанд Улсын арслан П.Бүрэнтөгс, Р.Пүрэвдагва, гарьд Ж.Бат-Эрдэнэ, заан Б.Пүрэвсайхан тэргүүтэй Улс, аймгийн алдар цолтой 256 бөх зодоглосноос Архангай аймгийн Цэнхэр сумын харьяат,  улсын харцага М.Бадарч найм даван түрүүлж, Завхан аймгийн Нөмрөг сумын харьяат,  улсын харцага Д.Бат-Эрдэнэ үзүүрлэв. 

ИХ шөвөгт Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан, Ховд аймгийн Зэрэг сумын харьяат,  улсын харцага Б.Бат-Өлзий нар шалгарлаа. 

Зүүн барууны магнай арслангууд хоёр болон тавын даваанд өвдөг шороодов. Цолныхоо хүндэтгэлд харцага цолтон 10 зодоглосноос ийнхүү гурав нь их шөвөгт шалгарсан амжилттай барилдлаа.

 

Тавын даваа

1. у/ар Р.Пүрэвдагва - а/х Д.Аззаяа

2. у/з Б.Пүрэвсайхан - а/з П.Даваадорж

3. у/х Н.Батзаяа - у/н Б.Сангисүрэн

4. у/х Б.Бат-Өлзий - у/н Г.Ганжад

5. у/х Х.Гантулга - а/з Ж.Ням-Эрдэнэ

6. у/х Д.Бат-Эрдэнэ - у/н Д.Тамир

7. у/х М.Бадарч - у/н Ч.Хөхчирэнгэр

8. у/н Б.Амарзаяа - у/н Ш.Шинэбаяр

Зургаагийн даваа

1. у/з Б.Пүрэвсайхан - а/х Д.Аззаяа

2. у/х Б.Бат-Өлзий - а/з Ж.Ням-Эрдэнэ

3. у/х Д.Бат-Эрдэнэ - у/н Ш.Шинэбаяр

4. у/х М.Бадарч - у/н Б.Сангисүрэн

Долоогийн даваа

1. у/з Б.Пүрэвсайхан - у/х М.Бадарч

2. у/х Б.Бат-Өлзий - у/х Д.Бат-Эрдэнэ

Наймын даваа

1. у/х Д.Бат-Эрдэнэ - у/х М.Бадарч

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hot 2018-01-29 02:39:41
    baterdenedee bayar hurgeye
    202.131.227.82
    Мэдэгдсэн Хариулах