Цас орж, явган шуурга шуурна
Малчид, тээвэрчид, иргэдэд зориулсан мэдээ: nӨнөөдөр нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.

2018 оны 01 дүгээр сарын 28-ны 08 цагаас 20 цаг хүртэлх  цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 33-38 градус, Их нууруудын хотгор болон Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 30-35 градус, Дархадын хотгор болон Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 26-31 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 23-28 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 12-17 градус,  бусад нутгаар 19-24 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи хойноос секундэд 7-12 метр. 18-20 градус хүйтэн байна.

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 26 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 879 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-01-28 15:27:33
    цаг агаар үнэн мэдээлж байна уу. 35-40 гэсэн газарт 30 хүрсэн үгүйтэйй л байна даа.
    150.129.140.203
    Мэдэгдсэн Хариулах