Г.Занданшатар: Бие биенийгээ татаж унагадаг асуудал гарчихгүй бол Нефтийн үйлдвэртэй болно
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар “Авто бензин, дизелийн түлшний үнэ нэмэгдсэн болон нийлүүлэлтийн хомсдол үүссэн цаг үеийн нөхцөл байдал, түүний үр дагавар цаашид Засгийн газраас авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар” тавьсан асуулгын хариуг сонсож байна. 



Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар: Үнийн зөвлөлийнхөн нефть бүтээгдэхүүний үнийг нэмэгдүүлэхгүй байх асуудлаар нийлүүлэгч талтайгаа хэдэн удаа хэлэлцээр хийсэн бэ? Ч.Чулуунбат дарга /УУХҮЯ-ны Түлшний бодлого зохицуулалтын газрын дарга/ та, хариуцлагагүй мэдэгдэл хийхгүй шүү. Зөрчлийн тухай хуулиас болж нефтийн хомсдол үүссэн гэх мэт үлгэр ярьж болохгүй. Төрийн агентлаг газар хэлтсийн дарга нар дур мэдэн мэдээлэл хийдэггүй. Цаашид УУХҮЯ-ынхан ёс зүйтэй байх хэрэгтэй. Төрийн ажилд улс төрч байр сууринаас хандах хэрэггүй.

УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав: Нефть импортлогч компаниудтай нийт найман удаа уулзалт хийсэн. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсч байна. Засгийн газраас АИ92, А80 бензиний Онцгой албан татварыг тэглэсэн.



УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Засгийн газраас АИ92, А80 бензиний Онцгой албан татварыг тэглэсэн. "Өмнө нэг литр тутмаас 207 төгрөгийн алдагдалтай байсан бол татварыг буулгаснаар АИ 92 автобинзен дээр 30 төгрөг, А80 автобинзен дээр 65 төгрөгийн алдагдалтай борлуулна. Хоёрдугаар сарын хилийн үнэ өсөхөөр алдагдал нэмэгдэнэ. Алдагдал нэмэгдэхээр алдагдалтай үнээр зараад байх боломжгүй" гэсэн асуудлыг нефть импортлогч нар ярьж байна лээ. Тэгэхээр шатахууны татвар тэглэснээр асуудал бүрэн шийдэгдэхгүй. Цаашид яах вэ? Мөн нефтийн боловсруулах үйлдвэрийг Алтанширээтэд барина гэж байна. Энэ баттай юу. Шатахууны үнэ нэмэгдэхэд дагаад өргөн хэрэглээний бараа нэмэгддэг. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?


ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Эхний ээлжид дотоодын үйлдвэрлэлийг нефтиэр хангана гэсэн зорилт тавьсан. Нефть боловсруулах үйлдвэр төмөр замтайгаа ойр байх ёстой. Энэтхэгийн Эксим банкны зээлээр хэрэгжинэ. Судалгаагаар Алтанширээтэд газрын тосны үйлдвэр барихаар ТЭЗҮ-ийг хийж байна. Бие биенийгээ татаж унагадаг  асуудал гарчихгүй бол Нефтийн үйлдвэртэй болно гэдэгт эргэлзэхгүй байна.

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва: Шатахууны үнийн нэмэгдэлтэй уялдаж зарим бараа үйлчилгээний үнэ тарифд өөрчлөлт ордог. Иймээс ШӨХТГ шатахууны асуудалд шалгалт хийсэн. Тухайлбал, такси үйлчилгээ эрхэлдэг 11 ААН-д шалгалт хийхэд үнэ тарифдаа өөрчлөлт оруулаагүй гэх албан ёсны мэдээлэл өгсөн. Үнэн тарифаа нэмэхгүй байх талд дээр зөвлөмж хүргүүлэн ажиллаж байна. 

УУХҮ-ийн дэд сайд Д.Загджав: Дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ хоёр гуравдугаар улиралд буурах хандлага ажиглагдаж байна. Цаашид Засгийн газар үнэ тариф хяналт тавьж ажиллаж байгаа.

 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хмм 2018-01-27 13:39:51
    Татах тухай ямар ч асуудал байхгүй шүү. Ганц үйлдвэр байрьж чадахгүй хэдэн жил болов.
    66.181.179.93
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-01-27 12:48:10
    НЕФТИЙН ҮЙЛДВЭРЭЭ ЗААВАЛ БАРИУЛ. ТАТАН УНАГАХГҮЙ БАЙЙ БҮХ НӨХЦЛИЙГ БҮРДҮҮЛ.
    202.9.40.20
    Мэдэгдсэн Хариулах
  • Dok 2018-01-27 05:54:21
    Zandanshatar said unenee xelchix shig bolloo, Zasgiin Gazar ni unax yum bnadaaa
    27.123.214.115
    Мэдэгдсэн Хариулах
  • K 2018-01-27 05:14:08
    Zugeer orosuudiig oruulaad ir. Butehgui balai um yrihaa bolichih.terbum dolloroor oligtoi 3 tom tusul hii dee.
    103.229.123.125
    Мэдэгдсэн Хариулах
  • айзам 2018-01-27 02:03:05
    санал нэг байна. монголчууд тамын хонхорд татвалзан дээш үл гарна. Еврейчүүд харин манжин татдаг үлгэр шиг хамтаар ...
    202.9.41.110
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-01-27 01:32:23
    Та нар МАН бүлэгийг ард түмэн олонхи болгож та нарыг хий гээ биз дээ одоо хэн татаж унагах
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • зээл+хятад ажилчид 2018-01-26 19:08:15
    БАС Л ЗЭЭЛ. ДАРААГИЙН АСУУДАЛ НЬ НЕФТЭЭ ХААНААС АВАХ ЮМ БЭ? УРД ХИЛ ДЭЭР БАРЬЖ БАЙГАА НЬ АСУУДЛЫГ ОЙЛГОМЖТОЙ БОЛГОЖ БАЙНА Л ДАА. БӨӨН ХЯТАД ДАГААД ОРЖ ИРЭХ НЬ
    59.153.112.51
    Мэдэгдсэн Хариулах
    • хмм 2018-01-27 13:40:47
      Зээлээр ч хамаагүй энэ нефтийн үйлдвэрийг барих хэрэгтэй
      66.181.179.93
      Мэдэгдсэн Хариулах
    • Bat 2018-01-27 04:05:49
      Cham shig iim teneg malnuudaas bilj uls hogjihgui bn za
      202.9.41.108
      Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-01-26 14:19:11
    ENE MAH--IIN TENEG NOVSHNUUD XURDAN ZAILJ DALD OROOSOI TUN UDAXGUIEE.TSAAD XUGATSAA N 2020 OND ENE MAH-IIXAN SONGUULIAR BUGD ARZIGDAJ IXENX N 50 D XULGAICH N SH...
    182.160.35.202
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-26 14:13:33
    ОУВС монголын авилгачид болон бэртэгчин тархины тураалт ард түмнийг эрхлүүлэхгүй байх гэж найдаж байна. Энэ жил 1 тэрбум долларын өр нэмж тавьж байж халамж, ура...
    75.65.189.225
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-01-26 10:34:15
    ERKHBISH ODOO TAMYN TOGOONOOSOO GARAKH BAYLGUY DEE . UKHER L BISH YUM BOL MONGOLCHUUD MINI . UNAGAKH GESEN PIZDANUUDYG GAZAR DEER NI B...
    66.181.187.221
    Мэдэгдсэн Хариулах