ШТС-ууд ажилтныхаа амь насыг хамгаалах цаг болжээ
Өнгөрсөн ням гарагт Төв аймгийн Сэргэлэн суманд нэгэн ноцтой хэрэг гарч, тус сумын “Шунхлай”  ШТС-ын түгээгчийн амь насыг хохироож хяналтын камерыг эвдэн зугтаасан талаар мэдээлсэн билээ. Тэгвэл энэ мэт хэргийг зүгээр нэг мэдээлээд өнгөрч болохгүй бололтой. Үнэндээ хөдөө орон нутаг, хот суурин газраас зайтай ШТС-уудын түгээгч нар  гэмт этгээдүүдийн гарт амь нас эрүүл мэндээрээ хохирох тохиолдлууд байнга гардаг. Гэвч энэ бүхнийг тухайн үед нь мэдээлээд өнгөрдөг. Тэгвэл энэ байдлыг халах цаг болжээ.

Их хэмжээний бэлэн мөнгөтэй харьцаж ажилладаг түгээгч нарын аюулгүй байдлыг ШТС-ууд анхаарч эхлэхгүй бол энэ мэтээр хэдхэн халтар төгрөгнөөс болж тэдний амь эрсэдсээр байх нь. Сүүлийн жилүүдэд ШТС-ууд хяналтын камер суурилуулсан хэдий ч яг тулсан үед энэхүү камер тэднийг хамгаалахгүй гэдэг нь саяын хэрэг явдлаас харагдаж байна. Тиймээс дан ганц хяналтын камерт найдаж ажилтнуудаа хамгаалж чадахгүй байгаа ШТС-уудад ч хариуцлага тооцох нь зүйтэй болов уу.

“Шунхлай” ШТС-ын хувьд зах зээлд өөрийн байр сууриа олсон аж ахуй нэгж. Тийм ч үүднээс нийгмийн хариуцлага нь ч өндөр байх ёстой. Гэтэл орон нутагт ажиллаж буй түгээгч нараа их хэмжээний бэлэн мөнгөтэй нь хамт орхиж гэмт этгээдүүдийн олз болгож байгаа нь  туйлын харамсалтай.  Уг нь нэг ээлжиндээ 1-2 хамгаалагч  ажиллууллаа гээд тус компани дампуурчихгүй шүү дээ.

Б.Сансартуяа
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine