Энэ онд 33 сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлэг барих газрыг чөлөөлнө

Нийслэл хотын бүтээн байгуулалтын ажлын хүрээнд энэ онд нийт 79 төсөл хөтөлбөрийн газрыг чөлөөлнө. Үүнд, “Түгжрэлгүй гудамж, бухимдалгүй хот” хөтөлбөрт багтсан 24 авто зам болон замын байгууламж, нийт 33 сургууль, цэцэрлэг, өрхийн эмнэлгийн барилга, инженерийн шугам сүлжээний 11 төлөвлөлт, “Дугуйн зам” дэд хөтөлбөр багтаж байна.

Өнөөдрийн байдлаар Нийслэлийн газрын албанд Баянзүрх дүүргийн 6-р дугаар хороо, 21 дүгээр сургуулийн баруун талын холбоос зам болон Замын цагдаагийн уулзварын олон төвшний гүүрэн гарцын зураг төсөл ирээд байгаа бөгөөд зураг төслийн дагуу суурин судалгааг гарган, газар чөлөөлөх тухай урьдчилсан мэдэгдлийг хүргүүлж эхэллээ гэж нийслэлийн Газрын албанаас  мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-01-27 05:28:18
    BZD-iin21-r horoond barisan shine surguuli chin bukh paar ny heldeed odoo huuhed huleen avah baitugai,amid hun togtoh arga alga, Arga hemjee avaachee
    122.201.24.213
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-01-26 04:14:52
    Хотоо хөгжүүлэх төлөвлөгөө гэж байна уу тэгээд л мөнгө зарлага энгэж байж улс орон яаж хөгжих вээ дээ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах