Ж.Бат-Эрдэнэ: Бодитой хийх ажлаа бариад ир, би үндэсний үйлдвэрлэлийг бүх талаар дэмжинэ

Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ өчигдөр Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Үндэсний аж үйлдвэрийн зөвлөлийн гүйцэтгэх захирал Д.Жаргалсайхан болон эх орондоо техникийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг хэд хэдэн компанийн удирдлагууд оролцож, бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулж, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих, эх оронч худалдан авалтыг бий болгох тал дээр Зам, тээврийн хөгжлийн яамтай хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, дэмжин ажиллахыг хүслээ.

Тухайлбал, “Альфа Фильтер” ХХК нь автомашины хөдөлгүүр болон агаар шүүгч, агааржуулалт зэргийг  эх орондоо үйлдвэрлэдэг бол Камминс Монголиа Инвестмент ХХК дизель газ, цахилгаан үүсгүүр үйлдвэрлэдэг, Экологи-бус ХХК нь долоон төрлийн 300 гаруй том жижиг оврын цахилгаан автобус, троллейбус, цахилгаан машин зэргийг үйлдвэрлэдэг. Монгол инженерүүдийн бүтээсэн техникийн бүтээгдэхүүнийг өргөжүүлэхэд хууль эрх зүйн дэмжлэг хэрэгтэй байгааг онцлон, зах зээлээ хамгаалахад улсаас дэмжлэг үзүүлэхийг тэд хүсч байлаа.

Төлөөлөгчдийн санал, хүсэлтийг сонссоны дараа Зам тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ “Та бүхэн автобус, техникийн шүүлтүүр, хөдөлгүүр зэрэг олон зүйлийг хийдэг болсон гэж ярьж байна. Би та нарыг бодит санал тавих болов уу гэж хүлээж байлаа.  Тухайлбал, Манай компани хэдэн ширхэг автобус үйлдвэрлэе,  эдгээр автобус нь ийм хэрэгцээг хангах зориулалттай, ийм чанартай шүүлтүүр үйлдвэрлэж байна, эрэлт хэрэгцээ нь ийм байгаа, төрөөс болон яамнаас ингэж дэмжлэг үзүүлээд, хууль эрх зүйн үндэслэлийг бүрдүүлээд өг гэсэн хүсэлт тавьбал би түүнийг чинь бариад зүтгэе.

Тэгэхээр дараагийн уулзалтад нэн тэргүүнд хийж чадах бодит зүйлээ, шийдвэрлүүлэх тодорхой асуудалтайгаа бариад ороод ир. Би үндэсний үйлдвэрлэл болон эх оронч худалдан авалтыг бүх талаар дэмжин ажиллана. Техник технологи гэлтгүй бүх салбарт бид үйлдвэрлэлээ дэмжиж ажлын байр бий болгох, худалдан авалтыг дэмжихэд анхаарах ёстой. Гагцхүү хийх ёстой зүйлс чинь бодитой тодорхой, хэрэгцээтэй байх ёстой. Тэгэж байж бид урагшилна” гэдгийг онцоллоо.

Мөн тэрээр уулзалтын төгсгөлд, бүх салбар нэн түрүүнд дотоодын үйлдвэрлэлээ дэмжсэн худалдан авалт хийдэг байх хууль эрх зүйг бий болгох нь чухал. Тиймээс эхлээд дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах, тухайн бүтээгдэхүүн шаардлага хангахгүй тохиолдолд алдаа дутагдлыг нь хэлээд засч сайжруулах, боломжгүй нөхцөлд импортын  бүтээгдэхүүнийг сонгодог байх зарчимд шилжинэ гэдгийг онцоллоо.

Энэ үеэр "Экологи-бус" ХХК "Оюутолгой" компанийн санхүүжилтээр Өмнөговь аймгийн нийтийн тээвэрт ашиглах зориулалтаар 12 хүний суудалтай жижиг оврийн цахилгаан автобус үйлдвэрлэснээ авчирч танилцууллаа. Тус цахилгаан автобус дизель түлшээр ажилладаг автобуснаас 5 дахин бага зарлагатай гэдгийг үйлдвэрлэгчид онцолж байлаа.

Эх сурвалж: ЗТХЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ard 2018-01-28 09:34:51
    teed 10 huvia awahaa ene nuhur martahgui eekeke mednee
    103.57.94.249
    Мэдэгдсэн Хариулах
  • zak 2018-01-25 03:06:32
    за инженерүүдээ хэдэн сайхан төсөл гаргаад ирээрэй. Наад сайд чинь овоо толгойтой, сэтгэхүйтэй хүн байсан шүү
    202.9.42.155
    Мэдэгдсэн Хариулах
  • ene 2018-01-25 02:35:54
    iimerhuu autubusaar nastai humuus huuhed hugshided uilchilgee bii bolgoh heregtei nastai humuus niitiin teevert mash hund nuhtsuld zorchij bna
    119.40.100.232
    Мэдэгдсэн Хариулах