Татвар тэглэсэн асуудалд валютын сан ямар хариу өгөх бол
Оросууд биш Монголчууд крантаа хааж ард түмнээ явгалахад хүргэлээ. Шатахууны сар гаруй хоногийн нөөцтэй ч тэд хэрэгчлэгдээрээ тохуурхаж, зохиомол хомсдол үүсгэж, уртаас урт дарааллыг хаа сайгүй үүсгэлээ. Нэг үгээр монголчууд монополь компаниудын аясыг дагаж 20 шахам хонолоо. Төрийн яамд агентлагуудын үгийг эс тоосон тэд эцэст нь зорилгодоо хүрлээ. Тодруулбал, Засгийн газрын хуралдаанаар АИ92, А80 шатахууны онцгой албан татварыг тэглэх шийдвэр гаргалаа. Гаалийн болон онцгой албан татварыг нэмнэ гэдгээ зарласнаас үүдэлтэй нефть импортлогч компаниудын шантааж үүргээ биелүүлчихсэн гэсэн үг. Зохиомол хомсдлын эсрэг Засгийн газраас хийж болох зүйл бол импортын татварыг цуцлах асуудал байсан юм. Иймээс Засгийн газрын зүгээс ядарсан ард иргэдээ явгалахгүйн тулд тэдний аясыг дагалаа.

Өнгөрсөн оны долдугаар сараас эхлээд олон улсын зах зээл дээр нефть бүтээгдэхүүний үнэ нэг баррель нь 45 ам.доллар байснаа 65 болж өссөн. Судалгаагаар нефть бүтээгдэхүүний үнэ 60-70 ам.долларт хэлбэлзэх төлөвтэй байгааг мэргэжилтнүүд онцолж байна.

 Энэ талаар Сангийн сайд “Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсөөд байгаа, дээр нь нэмэгдэх үед нь ОУВС-гийн хөтөлбөрийн хэлэлцээрийн дагуу татвар нэмэгдүүлсэн байсан.  Үнэ нэмэхгүй гэдэг шийдвэрийг Үнийн зөвлөл дээр гаргасан байсан. Хүлээлт үүссэн байсан учраас татан авалтын хэмжээгээ багасгасан болов уу гэж бодож байна. Үүнтэй холбоотой хүлээлт, дараалал үүссэн байна. Засгийн газар үүнд хурдан шуурхай ажиллаж, шийдвэр гаргахгүй бол хомсдол үүсэх нөхцөл байсан.  АИ92, А80 шатахууны хувьд суурь үнэ хөдөлгөх эрсдэлтэй. Гадаад зах зээлийн  барааны өсөлтийг монголдоо, тэр дундаа өргөн хэрэглээний бараанд авчрах шаардлагагүй. Онцгой албан татварын хувь хэмжээг тогтоох бүрэн эрх нь Засгийн газарт байдаг. Эдийн засагт сөрөг нөлөө үзүүлэх, үнэ хөдлөх эрсдэл үүсч магадгүй гэсэн үед Засгийн газарт бүрэн эрх олгосон шийдвэрийг С.Баяр Ерөнхий сайдын үед гарсан байдаг. Бид татвараа тэглэсэн. Нефть бүтээгдэхүүний үнэ яаж хөдлөхөөс бүх зүйл шалтгаална” хэмээсэн юм.

Гэхдээ өнгөрсөн оноос эхлэн Монгол Улс эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд ОУВС-тай хэлэлцээр хийсэн. Энэ дагуу Онцгой албан татвар нэмсэн байсан.  Тиймээс энэ асуудалд ОУВС ямар хариу өгөх нь одоогоор тодорхой бус байна. Ямартай ч өнөөдөр ОУВС-тай албан ёсны хэлэлцээр хийж эхлэх юм.
 
П.ГОО
Оллоо.мн

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • y 2018-01-26 01:48:25
    ouv san gedeg ou ii 1b.guulgad l bvxel bvten uls mini atguulxuu
    112.72.8.98
    Мэдэгдсэн Хариулах
  • монгол 2018-01-25 03:56:59
    ямар хариу өгөхөв дээ битгий жүжигэнд итгээд тэнэг юм бичээд бай энэ төрийн толгойд гарсан увайгуй муу хулгайчууд та нарт одоо ард түмэн чинь итгэхээ больсоон
    202.131.225.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Ш а а 2018-01-25 02:55:30
    Төрийнхөн гээд байгаа нөхдүүд чинь тэр клонкуудын чинь эзэд нь биз дээ? Улстөрийн эмгэнэлт жүжиг тоглосон хэдэн гарууд хагартлаа баяжиж үхээрэй.
    188.166.25.25
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-01-25 02:45:03
    Ширэн нүүртэй хүмүүс тоохгүй ичихгүй л худлаа шааж гарна биз. бидний суудал чухал гэж зүтгэнэ биз.
    103.26.195.253
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-25 01:58:33
    Баяр хүргэх байлгүй. Ухаантай гэж Монголын авилгачдыг магтах байх.
    75.65.189.225
    Мэдэгдсэн Хариулах