Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулна

НЗДТГ, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран  зохион байгуулах “Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт энэ сарын 29-нд болно.

Энэхүү форум нь нийслэл болон хувийн хэвшил тэдний асуудал бэрхшээл, шийдэх арга замаа дүгнэн хэлэлцдэг томоохон чуулга уулзалт болон өргөжин дөрөв дэхь жилдээ зохион байгуулагдах гэж буй юм. Жилээс жилд чуулга уулзалтын агуулга, ач холбогдол өргөжин оролцогч зочид төлөөлөгчдийн тоо өссөөр байна. Онцлох ач холбогдол бол хувийн хэвшилд хаалттай байсан худалдан авалт, төсөл хөтөлбөр, тендерүүд нээлттэй болж үүнийгээ чуулга уулзалтаар зарлаж эргээд нийслэлд хэрэгжүүлж болох бүтээн байгуулалтын хөтөлбөрүүдийг хувийн хэвшлийнхэн хотод танилцуулдаг болсон явдал юм.

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалтын онцлог нь хувийн хэвшил, бизнесийнхэний хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрийг илүүтэй дэмжиж, Улаанбаатар хот хамтран ажиллаж, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулахын төлөө бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтыг чиглүүлэхэд оршино. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотод хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ажлуудын мэдээлэл, танилцуулга өгч, Улаанбаатар худалдааны танхимын гишүүд төрөөс дэмжлэг авч, хамтран хэрэгжүүлж болохуйц томоохон төсөл хөтөлбөрүүдээ танилцуулах юм. Мөн нийслэлийн харьяа агентлагууд үзэсгэлэн гаргаж, худалдан авах ажиллагаа болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт, нийгмийн салбар гээд бүхий л чиглэлээр бизнесийнхэн болон аж ахуй нэгжид мэдээлэл өгнө.

Уулзалтад УИХ, Засгийн газрын гишүүд, ИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлага, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, Олон Улсын байгууллагын төлөөлөгч, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, хувийн хэвшлийнхэн, бизнес эрхлэгчид оролцоно.

“Улаанбаатар хөрөнгө оруулалт 2018” бизнес уулзалт нь “Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах жил”-ийн зорилтыг төр, хувийн хэвшил хамтдаа хэрэгжүүлэхэд чиглэгдэж байна гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.