Давосын чуулга уулзалтад 70 орны төр, засгийн тэргүүн оролцож байна

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 23-26 өдрүүдэд Швейцарын Давос хотноо зохиогдож буй Дэлхийн эдийн засгийн 48 дугаар чуулга уулзалтад оролцож байна. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй УУХҮЯ-ны төлөөлөгчид багтаж буй юм.

ГХ-ны сайд Д.Цогтбаатар “Даяаршлын шинэ эрин дэх бүс хоорондын хамтын ажиллагаа” сэдвийн доор зохион байгуулж буй “Нэг бүс-нэг зам” сэдэвт уулзалтад илтгэгчээр, “Солонгосын хойгт энхтайван, тогтвортой байдлыг бий болгох нь”, “Талцсан дэлхий ертөнцөд хамтын ирээдүйг цогцлоох нь” сэдэвт хуралдаануудын хэлэлцүүлгийн оролцогчоор оролцохын зэрэгцээ гадаадын төр, засгийн төлөөлөгч нартай хоёр талын уулзалтууд хийхээр төлөвлөж байна.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар ДЭЗЧУ-ын үеэр “Уул уурхай, металлургийн салбарын удирдагчдын бодлогын уулзалт”, “Тогтвортой эдийн засгийн тогтолцоог бий болгох нь” сэдэвт хуралдаанд оролцох юм.

Энэ удаагийн чуулга уулзалтад 70 орны төр, засгийн тэргүүн, 350 гаруй Засгийн газрын гишүүн болон олон улсын байгууллага, бизнес, соёл урлаг, хэвлэл мэдээллийн байгууллагын  төлөөлөл зэрэг нийт 3000 гаруй төлөөлөгчид оролцож, дэлхий дахинаа тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх боломж, санаачилга, цаашид авах арга хэмжээний талаар яриа хэлэлцүүлгийг “Талцсан дэлхий ертөнцөд хамтын ирээдүйг цогцлоох нь” ерөнхий сэдвийн доор 400 гаруй салбар хуралдааны хүрээнд зохион байгуулна.

Энэ жилийн чуулга уулзалтад Европын Комиссын Ерөнхийлөгч Ж.Юнкер, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Канадын Ерөнхий сайд Ж.Трюдо, ИБУИНВУ-ын Ерөнхий сайд Т.Мэй, Энэтхэгийн Ерөнхий сайд Н.Моди, Бразилийн Ерөнхийлөгч М.Темер, Швейцарийн Ерөнхийлөгч А.Берсэ, Дэлхийн банкны Ерөнхийлөгч Ж.Ким нар оролцож байна.

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын байгууллага (ДЭЗЧУБ)-ыг үндэслэгч, Гүйцэтгэх захирал, Профессор Клаус Швабын санаачилгаар 48 жилийн өмнөөс зохион байгуулж ирсэн тус чуулга уулзалт нь жил бүр чуулж, дэлхий нийтийн өмнө тулгамдаж буй эдийн засаг, нийгмийн томоохон асуудлуудыг авч хэлэлцдэг уламжлалтай билээ.

Эх сурвалж: ГХЯ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ?! 2018-01-24 08:15:20
    В.И.Чапаев "Би бүх дэлхийн армийг ч удирдаж чадна. Гэхдээ даанч гадаад хэл мэдэхгүй л дээ" гэжээ!?!?
    150.129.140.22
    Мэдэгдсэн Хариулах
  • лхагва 2018-01-24 02:45:23
    ерөнхийлөгч энэ чуулганд ач холбогдол өгөөгүй бололтой. Харин энд тэнд явж ард түмнээ хувааж хагалан бутаргах ажилдааих ач холбогдол өгч байгаа юм уудаа.
    59.153.84.210
    Мэдэгдсэн Хариулах
    • Хэ хэ 2018-01-24 04:54:15
      Очлоо гээд жүдо, самбо бөх ярих юм уу
      75.82.92.137
      Мэдэгдсэн Хариулах
  • Эба 2018-01-24 02:41:09
    Mэдээллээ шинэчлээч
    122.201.20.190
    Мэдэгдсэн Хариулах