Б.Наранхүүг эгүүлэн татах асуудлаар Цэцэд дахин хүсэлт гаргав
УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эгүүлэн татах хүсэлт Үндсэн хуулийн цэцээс хариултаа хүлээж байна. Хуульч Б.Гүнбилэг, Ч.Жадамба, Д.Миеэгомбо нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 22-нд Үндсэн хуулийн цэцэд Б.Наранхүүг эгүүлэн татах үндэслэл бий эсэхийг тогтоолгохоор хандсан байна.  Хуулиараа Цэц тухайн асуудлаар маргаан үүсгэсэн эсэхээ 14 хоногийн дотор мэдэгдэх ёстой ажээ. Гэвч өнөөдрийг хүртэл тэдний хүсэлттэй холбоотой асуудлаар Цэц маргаан үүсгэсэн эсэхээ тэдэнд мэдэгдээгүй байна.

 Тиймээс хуульч  Д.Миеэгомбо өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярт дахин хүсэлт гаргажээ.
 
Уг хүсэлтэд "Монгол Улсын иргэн Б.Гүнбилэг, Ч.Жадамба, Д.Миеэгомбо бид Улсын Их Хурлын гишүүн Б.Наранхүүд холбогдуулж түүнийг Үндсэн хууль зөрчсөн, УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах үндэслэлийг тогтоолгохоор 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр мэдээлэл хүргүүлсэн билээ. Бидний хүргүүлсэн мэдээллийн дагуу Цэцийн гишүүн Н.Жанцан шалгалтын ажлыг хийж байгаа. Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлд зааснаар Цэц мэдээллийг хүлээн авснаас хойш 14 хоногийн хугацаанд шалгаж маргаан үүсгэх эсэхээ шийдвэрлэх ёстой. Гэтэл 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар маргаан үүсгээгүй, харин шалгалтын ажлыг 30 хоногоор сунгасан гэдэг тайлбарыг (Н.Жанцан гишүүний туслах) өгч байна. Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 2-т заасныг үндэслэн сунгасан гэж тайлбарлаж байна. Энэ заалт нь маргаан үүсгэсний дараа, маргааныг хянан шийдвэрлэх хугацааг нэг удаа сунгахаар журамлажээ. Үүнийг буруу хэрэглэж хууль зүйн ямар нэг үндэслэлгүйгээр маргаан шийдвэрлэх ажиллагааг удаашруулж байна.
Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Н.Жанцан нь,
1. УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй холбоотой мэдээллийг шалгаж маргаан үүсгэхгүй саатуулж үндэслэлгүйгээр сунгасан.
2. Мөн Б.Наранхүүтэй үнэт эдлэлийн худалдааг удаа дараа хийж байсан талаарх дараах мэдээлэл байгаа юм. Тухайлбал, энэ асуудлыг шалгахаас өмнө Б.Наранхүүд 450 (дөрвөн зуун тавь) сая төгрөгөөр тариан түрүүтэй манан хөөрөг худалдаж худалдан авч байсан гэсэн мэдээлэл байна.
Хэрвээ Н.Жанцан нь Б.Наранхүүтэй танил бөгөөд үнэт эдлэлийн худалдааны харилцаанд оролцож байсан нь үнэн бол Үндсэн хуулийн Цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-т: "Маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа Цэцийн гишүүн аливаа байгууллага, албан тушаалтан, бусад иргэнээс хараат бус байж, гагцхүү Үндсэн хуульд захирагдан, дотоод итгэлээрээ асуудлыг шийдвэрлэнэ" гэснийг хэрэгжүүлэхэд бодит саад үүсгэж болзошгүй юм. Цэцэд уг асуудлаар нэгэнт маргаан үүсвэл Үндсэн хуулийн Цэцийн гишүүнийг татгалзах хуулийн нарийн зохицуулалт руу орох ба энд маргааны оролцогчдын хувийн харилцааг нарийвчлан заагаагүй, зөвхөн садан төрлийн холбоог заасан байдаг. Иймд, Та Үндсэн хуулийн Цэцийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 4-т заасан "Цэцийн дарга Цэцээс үйл ажиллагаагаа явуулах нөхцөлийг хангах..." гэсэн үндсэн чиг үүрэгтэй байдгийг хэрэгжүүлж мөн хуулийн 2 дугаар зүйлийн 1-т заасан "Монгол Улсын Үндсэн хуульд захирагдах, Монгол Улсын Үндсэн хуульд нийцсэн хуулийг дээдлэх, судалгаанд үндэслэх, төвийг сахих, бие даасан, ил тод байх нь Цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн" гэснийг баримтлан Н.Жанцанг өөрчилж УИХ-ын гишүүн Б.Наранхүүтэй хувийн харилцаа, холбоогүй Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр шалгалтын ажиллагааг хийлгэхийг хүсье" гэжээ.

П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Үнэн мангар хүн байна лэ  2018-01-24 04:36:26
    Мөнгөөр сонгуульд гарчихсан, ТВ-р ярьж хэлж бга нь үнэн мангар, дандаа эрүүгийнхэнтэй сүлбэлдсэн. Нөгөө аймшигт Хурцыг дэмжих гэж ганц удаа ИХ даа ирж бган.
    103.14.38.130
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-01-23 14:49:45
    НАРАНХҮҮ ГИШҮҮНИЙ ОРОНД БАНДААШ ГАНТУЛГИЙГ ЭРГҮҮЛЭН ТАТАХ ХЭРЭГТЭЙ ЁСТОЙ ХҮН ЭЭ ОЛОХГҮЙ ЮМ АА ХОРВОО ГЭЖ ...
    202.179.25.227
    Мэдэгдсэн Хариулах
  • zzzz 2018-01-23 14:32:36
    MANAY TURIINKHUN DUND ERUUL SARUULAAR SETGEDEG , MUU MUUKHAYD OROOTSOLDOOGUY PIZDA GEJI ALGAA
    103.26.195.59
    Мэдэгдсэн Хариулах
  • turh 2018-01-23 11:04:17
    jantsan odoo boloo yum bish uu tom gazriin neren door tom nairaa hiij tulam bolloo.
    103.229.120.120
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-23 10:28:16
    хонь ергедел гаргахаар чононд цохно гэдэг чинь энэ дээ
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • хуульч 2018-01-23 09:42:35
    УИХ-ын гишүүнийг сонгосон сонгогчдын эрхийг та бүхэн төлөөлөхгүй ТЭГЭЭД Ч УИХ-ЫН гишүүний хуралдаа оролцолгүйг ҮНСЭН ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГЭХ ТЭНЭГЛЭЛ үүнийг УИХ шийд...
    202.9.43.197
    Мэдэгдсэн Хариулах
  • Erguulen Tat shaardaj b na !! 2018-01-23 09:15:19
    Naag gaduur tenesen garaa erguulj TAT, naad Bandaash hochit bas ter Hasgiin erguulen Tataa !!! Shaardaj b na!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-01-23 08:45:02
    БАНДААШ ГАНТУЛГА ЯАСАН БЭ....???
    122.201.22.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Энхболд 2018-01-23 08:32:52
    Наранхуу Жанцан 2 чинь естой ижилхэн наймаачид шуу. Ганц хеерегч биш 3 хеерег хоорондоо наймаалцаж байсан амьтад юм. Хамт архи ууна, янз бурийн наймаа , хуйвалд...
    202.9.42.155
    Мэдэгдсэн Хариулах
    • Тийм шүү 2018-01-23 12:09:41
      Өө тийм баых нь асуудлыг Жанцан нь хав дараад шүүгээндээ хийгээд хаячихдаг юм бна
      202.9.42.198
      Мэдэгдсэн Хариулах