"Төрийн мэдээлэл" эмхэтгэлийн 2014 оны 31 дахь дугаарын тойм
“Төрийн мэдээлэл” эмхтгэлийн 31 дүгээр дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхтгэлийн энэ удаагийн дугаарт, Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2015 оны төсвийн орлогын доод хязгаар, төсвийн зарлагын дээд хязгаарыг батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг хавсралтын хамт нийтэлжээ. Энэ тогтоолоор баталсан төсвийн хязгаарт нийцүүлж, төрийн захиргааны төв байгууллагын бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, чиг үүргийн давхардлыг арилгах, орон тоог бууруулах асуудлыг нэгдсэн цогц байдлаар боловсруулан 2015 оны төсвийн төслийг боловсруулахыг төсвийн ерөнхийлөн захирагч нарт даалгажээ.
 
Тогтоолын хавсралтад, төсвийн ерөнхийлөн захирагч нарын төсвийн орлогын дүн, төсөвт төвлөрүүлэх, төсвийн байгууллагын өөрийн орлого, суурь зарлагын дүн, урсгал зардал, хөрөнгийн зардлын хязгаарыг тодорхой тусгасан байна.
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine