Гадаа хөлдөөсөн бууз, банш хүний биед хортой
Улаанбаатар хотод бууз, баншны үйлдвэрлэл эрхэлж байгаа албан ёсны зөвшөөрөлтэй үйлдвэрүүдээс гадна хүйтний улирлал, уламжлалт баяруудыг дагаад зөвшөөрөлгүй олон тооны цэгүүд бий болж, гэрийн нөхцөлд үйлдвэрлэж, гадаа ил задгай хөлдөөн савлаж,  гэр хорооллын дэлгүүрүүдэд хямд үнээр нийлүүлдэг сөрөг үзэгдэл жил бүр давтагдсаар байна.

Чанар, ариун цэврийн ямар ч баталгаагүй, Нийслэлийн агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 10 гаруй дахин хэтэрсэн нөхцөлд бууз, баншийг гадна орчинд хөлдөөж байгаа нь хэрэглэгчдийн эрх ашиг, эрүүл мэндэд ноцтой үр дагавартай юм.

Монголын хүнсчдийн холбоо гишүүн үйлдвэрүүдээс тавьж байгаа санал, санаачлагуудад үндэслэн дээрх байдалд судалгаа хийж, далд үйлдвэрлэлтэй тэмцэх, гишүүд, хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон санал боловсруулах ажлын хэсгийг мэргэжлийн баг бүрдүүлэн ажиллуулжээ.

Ажлын хэсгийн гишүүд Нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн захын хорооллуудад ажиллаж нийт 87 аж ахуйн нэгж, иргэдийн 87 нэрийн бууз банш худалдаалагдаж байгааг олж тогтоосон байна. Эдгээр бүтээгдэхүүний дотроос зургаан нэрийн бууз, баншийг Мах Маркет компанийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилж үзэхэд бүгдээс нь эширихиа коли, стафилококк ауреус илэрсэн байна.

Ажлын хэсгийн судалгаагаар олж тогтоосон аж ахуйн нэгж, иргэдийн нэр, хаягийн жагсаалтыг МХЕГ-т хүргүүлж, тэдгээрийн үйлдвэрлэлийн орчин, бүтээгдэхүүн нь чанар, аюулгүй байдлын шаардлага хангаж байгаа эсэхийг шалгаж, холбогдох арга хэмжээг зохион байгуулахыг хүссэн байна.

Эх сурвалж: Монголын хүнсчдийн холбоо
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zorro 2018-01-23 05:18:03
    odoo ene tsagaan sarin bayrig yarikhaa bolioo
    202.131.242.226
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин  2018-01-23 04:40:45
    Тэгээд яах хэрэг вэ. Зөвхөн Мах маркетаас л ав гэсэн үг үү. Арай л дэндүү лоббидох юм аа
    202.170.71.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-01-23 02:38:59
    Тэнэг юм бичиж бас суртачилах юм аа хүн байна даа буузаа гадаа хөлдөөх гээд байгаа бол гялгар цаасаар нягт бүтээ тэгээд хөлдөө болоо биш үү
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • ah 2018-01-23 02:38:28
    Utaa,shoroo ni hortoi
    172.56.36.51
    Мэдэгдсэн Хариулах