“Газрын харилцаа” нээлттэй хэлэлцүүлэг эхэллээ
НИТХ-ын дарга С.Амарсайхан газрын харилцааны асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулах захирамж гаргасан. Улмаар энэ сарын 18-ныг хүртэл иргэдээс газрын харилцаатай холбоотой санал, гомдол, хүсэлтүүдийг хүлээн авсан юм. Үүний дагуу НИТХ-ын ажлын алба, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд иргэдээс ирсэн 230 гаруй өргөдөл иржээ. Зөвхөн Дүнжингаравт байрлах үйлчилгээний нэгдсэн төвд 100 гаруй өргөдөл ирснээс газрын албаны үйл ажиллагаатай холбоотой асуудлаар 50 гаруй , газрын маргаан 12, төрийн албан хаагчийн ёс зүй зэрэг асуудлаар зонхилон өргөдөл, гомдол ирсэн байна. Энэхүү иргэдийг оролцуулан газрын харилцаатай холбоотой өргөдөл гомдлыг нь сонсох нээлттэй хэлэлцүүлэг сая Соёлын төв өргөөнд эхэллээ.

Хэлэлцүүлэгт урилгаар нийслэлээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Барилга, хот байгуулалтын сайд Х.Баделхан, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, Газрын харилцаа, геодези зураг зүйн газарынхан оролцож байна. Мөн нийслэлийн Засаг дарга С.Батболд, хотын орлогч дарга нар, НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн газрын алба болон холбогдох газар хэлтсийн дарга нар, дүүргүүдийн Засаг дарга, орлогчид, ИТХ-ын төлөөлөгчид болон Газрын албаны дарга нар оролцож байгаа ажээ. 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.