Х.Баделхан: Ипотекийн зээлийн урьдчилгааг 25 хувь болгохоор ажиллаж байна

Нийслэлийн Засаг дарга С.Батболд, Барилга Хот Байгуулалтын сайд Х.Баделхан нар Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдтэй нээлттэй хэлэлцүүлэг уулзалтыг зохион байгууллаа. Улаанбаатар хотод 21 байршилд 16,000 айлын орон сууцыг дахин төлөвлөлтийн хүрээнд барихаар ажлууд нь хийгдэж байна. Нийслэлд хэрэгжиж байгаа гэр хорооллын дахин төлөвлөлтийн төслийн хүрээнд компани аж ахуйн нэгжүүдийн барилгын явц, дэд бүтэц, орон сууцны борлуулалт, хөрөнгө оруулалтын талаар санал бодлоо солилцсон юм.

Хотын дарга С.Батболд: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд гэрээ байгуулан төсөв санхүүжилтээ аваад ажиллаж байгаа компаниуд 2 сарын 1 гэхэд үйл ажиллагааны тайлангаа нийслэлд өгч танилцуулах шаардлагатай байна. 3 сарын 1 гэхэд компаниудын үйл ажиллагааны тайлантай танилцаж шийдэх асуудлуудыг нь газар дээр нь шийдэж цаашид ажиллах боломжгүй гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй аж ахуйн нэгжүүдийн гэрээг цуцалж дараагийн байгууллагуудад шилжүүлнэ. Өнгөрсөн хугацаанд улсаас 30-40 тэрбум төгрөгөөр дэд бүтэц бусад асуудлаа шийдүүлчээд орон сууцаа бариагүй, газар чөлөөлсөн иргэдийнхээ түрээсийн мөнгийг өгөөгүй, зөвхөн байшингийн суурь ухаад орхичихсон байгаа компаниудын асуудлыг шуурхай шийдвэрлэж явна гэдгээ энэ үеэр мэдэгдлээ.

Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан: Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлууд өнөөдөр хамгийн их тулгамдсан асуудал болоод байгаа. Засгийн газар дээр дахин гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хуулийн төсөл боловсруулан ажиллаж байна. Ипотекийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх, урьдчилгаа төлбөрийг 25 хувь хүртэл бууруулах, газар чөлөөлөлтийн үнийн зохицуулалтыг хуулиар шийдвэрлэх гэсэн олон зүйлийг хуулинд тусгагдахаар ажиллаж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл хэрэгжүүлэгч нарын зүгээс дахин төлөвлөлт орсон иргэн аж ахуйн нэгжийн газрын үнэлгээ хэт өндөр байгааг зохицуулалт хийх, орон сууцны борлуулалт зөвхөн газраа чөлөөлсөн иргэдэд хүрэхээс цааш борлуулалт байхгүй хоосон байрууд үлдэж байна. Энэ нь тухайн дахин төлөвлөлтийн бүсэд дэд бүтэц болох сургууль цэцэрлэгийг цогцоор нь шийдүүлэх шаардлагатай байна. Мөн иргэдийн худалдан авах чадвар муу байгаа, 8 хувийн зээлийн санхүүжилтийг гэр хорооллын дахин төлөвлөлтөөр баригдаж байгаа орон сууцнуудыг квотоор олгуулах гэсэн саналуудыг тавьсан юм гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.             

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • hello 2018-04-07 21:38:48
    Могойн минь миний сайхан өдөр МИНИЙ би дуудагдсан Хосе Луис Зээлийн компани нь бодит, жинхэнэ Зээлийн компани байшин худалдан авах зээл авсан хэрхэн гэрчлэл,...
    197.210.172.69
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-22 12:43:13
    урьдчилгаа яах вэ хүүгээ 3-5 хувь болгооч ээ 8 хувийн зээлээр 30 сая төгөрөг авахад 20 жилийн дараа 61 сая төгөрөг төлж байна ш дээ тэгэхээр сарын хүүг бууруул
    59.153.113.155
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-22 09:26:52
    асар өргөө гэдэг компаныг дахин төлөвлөлтөөс хасаачээ газраа чөлөөлсөн айлуудыг 4 жил хохироож байна 2016 оноос хойш нөхөн олговорын мөнгө өгөөгүй эзэнгүй төрий...
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • гэрэл 2018-01-22 09:21:09
    Эргэн төлөлтыг нь ахиж цааш нь зээлээд хүүгээ аваад л явж байгаа ш дээ, Өгсөн зээлтэй гээ тэнцүү мөнгөө авчихсан байхад зээл нь дуусаагүйл байдаг шдээ.
    202.131.245.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-01-22 09:19:24
    Байрны Урьдчилгааг 30-25 болгох нь нэг их том шийдэл үү 10 болгож болохгүй юу тэгвэл би өнөөдөр ч байранд орноо одоо байрны ченжүүд л байр авч байгаа шүү дээ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • Z 2018-01-22 08:58:23
    Inged l tengteed unah ym Terni orond zeeliin hvvgn buuruulaach
    49.0.135.2
    Мэдэгдсэн Хариулах
  • гэрэл 2018-01-22 08:13:24
    айл өрхийн газрыг авчихаад байр бариагүй компаниудын захиралуудыг баривчлах хэрэгтэй шдээ.Энэ чинь гэмт хэрэг шүүдээ.Ерөөсөө энэ талаар ярихгүй юм .
    202.131.245.154
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-01-22 07:56:38
    Наад 8% зээл чинь залуучуудыг элгээр нь хэвтүүлэж зээлээс өөр бодох юмгүй ядрааж байна. Шнэгүй юм өгөх гэж байгаа юм шиг нээх сүржигнээд байх хэрэггүй.
    103.10.20.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Пүүжээ 2018-01-22 06:35:40
    Талбайн хязгаарыг байхгүй болгоё
    66.181.164.229
    Мэдэгдсэн Хариулах