С.Молор-Эрдэнэ, Ц.Шинэбаяр нарыг МАХН хүлээж авах уу
Улс төрд эвгүй нэр зүүчихсэн хүмүүс цөөнгүй бий. Зүүний үзэл баримтлалтай намаас гарсныхаа маргааш л барууны үзэл баримтлалтай намд элсчихээд бодлого ярьж хөглөж байсан хэцүүхэн нэртнүүд УИХ-д одоо хүртэл суусаар байна. Зарим нь нэг гараараа даян дэлхийн ногоон үзэл баримтлал ярих атлаа нөгөө гараараа түүнийгээ устгах хуулийн төсөл боловсруулж бодлого боловсруулж суугаа нь үнэн.
 
Тэднийг эвгүйхэн зүйрлэвэл улс төрийн “биеэ үнэлэгчид” хэмээн тодорхойлдог. Тэгвэл энэ жагсаалтын тэргүүн эгнээнд УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр, философич С.Молор-Эрдэнэ нар толгой цохьдог нь нууц биш. Нэгэн цагт МАХН-ын бөөрөнд наалдаж, Н.Энхбаярын баруун гар болж явсан энэ хоёр эрхэм намын найзынхаа бөөрөнд “хутгалж” орхиод нам байгуулан явж одсон юм. Н.Энхбаяр бол улс төрийн лидер биш. Тэдний намын гишүүд гэж нэг хүнийг тахин шүтсэн нөхдүүд гэж ярьсан нь ч өдгөө хэвлэлийн хуудаснаа бүдгэрээгүй байна.
 
Тэгвэл энэ хоёр дахин МАХН-тай нэгдэх ёстой гэдэг санал гаргасан талаархи мэдээлэл цахим сайтуудаар гарч эхэллээ. Хамуг Монголын Хөдөлмөрийн нам дангаараа үйл ажиллагаа явуулахад хэцүүхэн байгаа учраас тэр хоёр эргэж Н.Энхбаярыг түшиж сонгуульд оролцохоор шийдсэн гэх. Ямартай ч энэ бол сураг төдий зүйл. Магадгүй маргааш нэгдэнэ гээд очиход Н.Энхбаяр нь гараа дэлгээд тосч авах уу гэдэг нь бас л эргэлзээ төрүүлэх билээ. Н.Энхбаяр тийм ч тэнэг хүн биш болов уу.

Монголын мэдээ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.