Уяачид аа, өвөл ч бас эрийн гурван наадам зохиох уу
Ирээдүй хойч болсон бяцхан үрсийнхээ амь насыг дэнчинд тавьж зугаацдаг харгислал зөвхөн Монголд л байна. Хүүхдийн эрхийн байгууллагуудаас хүүхдүүдийн эрүүл мэндэд учирч болзошгүй эрсдэлээс сэргийлэх зорилгоор өвөл, хавар морин уралдааныг зохион байгуулахыг эсэргүүцдэг. Гэвч тэдний хүсэл зоригоос уяачдын зугаа цэнгэл илүүрхэж өвөл, хавартаа морин уралдааныг зохион байгуулсаар байна. 

Уг нь Өвлийн морин уралдааныг хориглох тухай Шадар сайд Ө.Энхтүвшингийн оруулж буй тогтоолын төслийг хэлэлцэхээр Засгийн газрын хуралдаанд оруулсан ч өнөөдрийг хүртэл хойшлуулсаар байгаа юм. Төрийн ордонд  хэтэрхий олон уяачид заларч байгаа учраас асуудал ийн гацчихав. Тэдний зугаа цэнгэл мал хүүхэд хоёрыг тамлан зовоохоос дээгүүрт яригдах учраас өнөөдрийг хүртэл асуудал хойшлогдсоор байгаа нь энэ юм. Уг нь Морин спорт, уяачдын холбооноос зохион байгуулдаг өвөл, хаврын морин уралдаанд бага насны хүүхдүүдээр морь унуулж байгаа нь хууль бус үйлдэл гэдгийг Монгол Улсын Дээд шүүх нотолсон.

Өнгөрсөн жил шүүхийн шийдвэр гарчихаад байхад “Дүнжингарав” уралдааныг зохион байгуулсан. Энэ жил ч мөн уяачид Монгол Улсыг хууль шүүхтэй гэдгийг таг мартаж, эрдэнэт хүлэг, ирээдүй хойш болсон бяцхан үрсийнхээ амь насаар дэнчин тавьж зугаацан цэнгэхээр зэхэж байна.

Өнгөрсөн долоо хоногт Шадар сайд өвөл, хаврын морин уралдаанд зарим зохицуулалт хийх Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд энэ хүрээнд хүүхэд, залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөллийг хүлээн авч уулзсан. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын хөдөлмөрийн байгууллагуудын баримт бичгүүд болон НҮБ-ын Хүүхдийн эрхийн конвенц, мөн Монгол Улсын Үндсэн хууль болон бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг дагаж мөрдөх үүднээс ХНХ-ын сайд С.Чинзориг 2017 оны арваннэгдүгээр сард тушаал гаргаж, арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-ний хооронд болдог буюу өвөл, хаврын морин уралдаануудад хүүхдээр морь унуулахыг хориглоод байгааг дуулгасан.
Мөн Морин уралдааны 1803-1920 оны түүхэн материалтай танилцаж, монголчууд өвлийн тэсгим хүйтэн, хаврын хахир цагт морио уралдуулдаггүй, хүйтний улиралд балчир хүүхдээр морь унуулан уралдуулдаггүй байсныг судалж мэдсэнээ  Бүх нийтийн боловсрол эвслийн зөвлөх Б.Болорсайхан хэллээ. Түүний үзэж байгаагаар  орчин цагт хүүхдүүдээр морь унуулан өвөл, хаврын уралдааныг тогтмол явуулж байгаа нь соёлын өвийг хадгалан үлдэх зүтгэл гэж хэлэхэд учир дутагдалтай аж. Тиймээс унаач хүүхдүүдийг сургууль завсардах, эрүүл мэндээ алдах эрсдэл рүү түлхэхийн эсрэг Засгийн газар санаачилга гаргаж байгаад талархаж байгаагаа илэрхийлэв. 

Гэвч энэ тухай асуудлыг уяачид нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргаж байна. Иймээс Шадар сайдын зүгээс өвөл, хаврын хурдан морины уралдаанд хурдан морь унаж оролцох хүүхдийн насыг нэмэх тухай Засгийн газрын тогтоол боловсруулж байгаагаа дуулгалаа. Өвлийн уралдааныг хориглох яриа ийнхүү унаач хүүхдүүдийн насыг нэмэх тухай асуудал болон замхрах нь. Тэгвэл нэгмөсөн Монголчууд өвөл хавартаа эрийн гурван наадам зохион байгуулдаг болчихвол яаж байна. Эрхэм уяачид нь ч бас зодог шуудаг өмсөөд хаврын хавсрага, өвлийн хүйтнийг үл ажран дэвж, унаж, давбал сүртэй харагдаж бус уу? 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Songogch 2018-01-22 13:38:47
    Havariin geed bga ene Morinii uraldaan yamar ach holbogdoltoi , ulsiin tusuvt heden tugrugiin orlogo oruuldag yum be . 2017 ond Mongol ulsad shuuh baidaggui bsa...
    27.123.212.142
    Мэдэгдсэн Хариулах
  • Yund ni gaihav 2018-01-22 10:58:02
    Isssh evii min kkk oyunii homsdoltoi aduuchin hodoonii ard maani ovliin tsagt hiih yum oldohgui bn shu de. Oor hiih yumiig olj ogohgui l bol zolbintsoor l bn
    112.96.115.223
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-01-22 09:49:56
    Бөх нэртэй бөгснүүдийн араас уячид нэртэй угаадаснууд шоудах гэж ядах юмаа Бас дуулаад байгаа шүү
    27.123.212.138
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-22 07:25:32
    хуулиндаа зөвхөн уяачдын өөрийн хүүхэд болон ач зээ нар нь морь унахаар хуульчлаад өгчих тэгээд үр хүүхэд ач зээгээ унуулаад уралдахнуу харилдаа
    202.72.245.122
    Мэдэгдсэн Хариулах
  • бааобөр 2018-01-22 07:10:34
    Далиу улаан тэргүүтэй төр засгийн өндөрлөгт байгаа болон орк уяачидаа өвөл хавар морио уралдуулж хүүхэд тамалдагаа зогсоох болоогүй юу.
    202.9.44.85
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-01-22 05:46:35
    хуулиндаа өөрчлөлт оруул Өвөл хаврын уралдаанд уяачид нь мрио унана гээд Ядаж эд нар морио унах дуртай бол жаахан тураг
    103.10.21.39
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-01-22 05:26:06
    БӨК НЭРТЭЙ НӨКДҮҮДИЙГ ОДОО Л ЦАСАН ДЭЭР БАРИЛДУУЛДАГ ЦАГ ДАА.
    66.181.182.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Түнт 2018-01-22 04:26:46
    Миеэ Энхболд төрийн оройд түнтийж байгаа цагт өвөл морь уралдуулах бусармаг явдлыг зогсоож чадахгүй ээ!!!
    66.181.176.244
    Мэдэгдсэн Хариулах
  • Үнэн 2018-01-22 03:42:44
    Хэн мөнгөтэй вэ тэр талд нь шийдвэр гардаг нь Монгол улсын бичигдээгүй хууль уяачид том учир шийдвэр тэдний талд гарна юун Энхтүвшин Хүрэлсүх уяачид тэднээс том...
    202.179.8.186
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-01-22 02:46:02
    Энэ одоо аль алинаа зовоож хүйтэнд юугаа хийнэ ээ
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
  • үзмэрч 2018-01-22 02:18:22
    Морь уралдуулах гээд дурлаад байгаа уяачдаар нь морийг нь унуул гээд хуульчлах хэрэгтэй. Тэгвэл уяач нэртэй гэдсэндээ баасаа хураасан хулгайч нар айгаад болино....
    66.181.161.14
    Мэдэгдсэн Хариулах