Г.Шийлэгдамба: Улстөрийн намууд ямар тохироо, наймаа хийснийг мэдэхгүй
МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сүүлийн үед МАХН-ын дотоод зөрчил улам бүр нэмэгдэж байх шиг. Нэг хэсэг нь уриалга гаргахаар нөгөө хэсэг нь мэдэгдэл гаргаад л. Чухам юу болоод өрнөөд байна вэ?

-МАХН-ын гүйцэтгэх товчоо хуралдаж, цаг үеийн асуудлыг авч хэлэлцэн, улстөр, нийгмийн нөхцөл байдалд тодорхой үнэлэлт дүгнэлт өгч, үүнтэй хол­бог­дуулан мэдэгдэл гар­га­­сан. Өөрөөр хэлбэл энэ мэ­дэгдэл цөөн хүний байр суурь биш гэсэн үг. Гэ­тэл улс­­төрийн хүрээнд, бу­сад намуудын зүгээс МАХН-ын гүйцэтгэж байгаа үүрэг ха­риуцлагатайгаа хол­­­боо­тойгоор зарим нөх­цөл бай­дал үүсч эхэл­сэн. Ту­хайл­бал хэвлэл мэдээл­лийн зарим хэ­рэгсэлээр олон ний­тэд эргэл­зээтэй ойл­голт тө­рүүлэх зо­рилгоор янз бү­рийн асуу­дал хөндсөн мэдээлэл тарааж байна.

Өнөөдөр нийгэм, эдийн засгийн байдал нэлээд хүндхэн байгаа нь тодорхой бол­сон учраас улстөрийн нөх­цөл байдал ч тогтворгүй, намуудын дотор ч зөрчил­дөөн үүсгэж болохуйц асуудал гарч байна.

МАХН-ын хувьд 2012 оны сонгуулийн үр дүн­гээр бусад намуудтай хамтарч Засгийн газрыг бай­­гуулан ажиллаж буй улс­­төрийн хүчин. Тиймээс төр, зас­гийн өнөөгийн үйл ажил­лагаа, тогтворжуулах үйл явцад нөлөө үзүүлэх хүчний хувьд МАХН-тай холбоотой янз бүрийн асуудал үүсгэх эрмэлз­лэл, хү­сэл сонирхол, санаар­хал улстөрийн хүчин, бүлэг­лэлүүдэд байна гэж бидний зүгээс үзэж байгаа.

Тэр ч утгаараа МАХН-ын дарга болон бусад удирд­лага, цаашлаад үйл ажил­лагаагаа явуулж буй цагаан бай­шинтай холбоотой янз бү­рийн асуудал гаргаж байна.

Энэ нь ч эрчимжлээ. Үүндээ МАХН-ын зарим хүнийг татан оролцуулах асуудлыг ч хөндөж эхэлсэн.
Тиймдээ ч дээр гаргасан мэдэгдлийн ач холбогдлыг гуй­вуулах, харах өнцөгт байгаа асуудлыг өөр тийш нь хандуулах гэсэн санаархлууд бодитойгоор үүссэн. Өөрөөр хэлбэл төр засгийн үйл ажиллагаа, ултөрийн хүрээн дэх нөхцөл байдлыг тогтворгүй болгохын тулд МАХН-аас үүдэлтэй мэт харагдуулах зорилго гэж ойлгох хэрэгтэй.

-Эдийн засгийн нөхцөл байд­лыг тодорхойллоо гэж та хэллээ. Түүнчлэн өнөө­дөр валю­тын ханшийн өсөлтийг ч тогтоон барьж дийлэхгүй байна. Үндсэндээ Засгийн газар эсвэл Монгол­банкны ерөн­хийлөгчтэй хариуцлага тооцох, УИХ-ын ээлжит бус чуулганыг зарлан хурал­дуулах тухай яригдах боллоо. МАХН-ын хувьд эдгээр асуу­далд ямар байр суурьтай байгаа вэ. Хамтарсан гэдэг шалтгаанаар нүдэн балай, чихэн дүлий суугаад байх уу?

-Бид үүссэн аливаа нөхцөл байдалд ажиглагчийн байр сууринаас ханддаггүй. МАХН цаг үеийн байдлаас хамаарч асуудалд тодорхой үнэлэлт дүг­нэлт өгч, авч хэрэгжүүлэх арга замуудыг тодорхойлохын тө­лөө ажиллаж ирсэн.

Бид эдийн засгийн хүндэр­сэн нөхцөл байдалтайгаар хол­боотой үнэ­лэлт дүгнэлт өгч, Засгийн газрын үйл ажил­лагаатай хол­боотой шүүмжлэл, та­ны хэл­сэнчлэн валютын ханшийн өсөлт зэрэгт бүхий л анхаарлаа хандуулж ажил­­лаж байгаа. Тиймээс ч УИХ-ын хаврын чуулганы үйл ажил­лагаанд ч дүгнэлт өгсөн.

Баяр наадмын өмнө МАХН-ын удирдах зөв­лөлийн хур­лаар дээрх асууд­луудыг авч хэлэлцсэн. Түүнч­лэн 2012 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлэн тавьсан Шударга ёс бүлгийн мөрийн хөтөлбөрийн тухай болон үр дүн­гийн талаар хэ­лэлцэн, хан­галт­гүй гэдэг дүг­нэлт өгсөн.

Мөн Засгийн газарт ажиллаж буй өөрийн на­мын төлөөлөлтэй хол­боо­той ха­­туухан санал шүүмж­­лэл өр­­нүүлж, тэдний үйл ажил­лагааг цаашид эрчимжүүлж, сайжруулахтай холбоотой шийд­­вэрүүдийг гаргасан.

Өөрөөр хэлбэл улстөрийн нам дотооддоо аливаа асуудалд үнэлэлт, дүгнэлт өгч, үүрэг чиг­лэл өгсөн. Бид энэ чиглэлээ барьсаар ирсэн.

Улстөрийн намын хувьд асуудлыг шийдэх ганц арга нь хариуцлага тооцох нэрийдлээр бүх зүйлийг тогтворгүйжүүлэх нь буруу гэж үзэж байгаа.

Мэдээж Засгийн газартай ха­риуцлага тооцох, сайд нарын үйл ажиллагаатай холбоотой шүүмж­лэлтэй хандах зүйл бий. Үндсэндээ хүнтэй хариуцлага тооцох нь зарчмын асуудал учраас байнга нээлттэй. Гэхдээ хариуцлага тооцох нэрээр бүх асуудлыг дордуулж болохгүй.

Ингэж дордуулахгүйн тулд улстөрийн намууд, УИХ-ын бүт­цийн бүлгүүд хамтарч үүс­сэн нөхцөл байдлыг да­ван туулах хэрэгтэй гэдэгт ан­хаарлаа хан­дуулан ажиллах ёс­той гэдэг байр суурьтай бай­­гаа. Тиймээс Засгийн газ­­­рын тухай ярихын тулд Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн тайланг авч хэ­­­лэлцэх шаардлагатай. Сө­рөг хүчний зүгээс ч гэсэн энэ ажилд үнэлэлт дүгнэлт өгөх байх. Үүний дараа улс­төрийн намууд өөрсдийн байр сууриа илэрхийлэх шаардлагатай гэж үзэж байгаа.

Ер нь энэхүү асуудлаас гарах арга замаа зөв тодор­хойлж, нөх­цөл байдлаа өөрч­лөх хэрэгтэй. Бүх зүйлд улс­төржсөн байр суурьтай, албан тушаал, эрх мэдэл, на­мын доторх хийгээд бү­лэглэл хоо­рондын ашиг со­­нир­холд чиг­лэгдсэн байд­лаар асуудалд ханд­­вал энэ бүхний хүндрэл бэрх­­шээлийг улстөрчид бус ард иргэд үүрэх учраас тэд­­ний өмнөөс гаргах шийд­вэрээ маш нухацтай, хариуц­лага­тайгаар гаргах ёстой.

-Намуудын дотоод зөр­чил хурцадлаа гэдэг нь нэ­гэнт то­дор­­хой болчихлоо. Олон ний­­тийн дунд АН-ын­хан анхны то­хи­рол­цоондоо хүрээ­гүйн ул­маас өнөөдөр Засгийн газрын ги­шүүд хий­гээд тэдний ойр тойр­­­ных­ныг хууль хүчний бай­­гуул­лагынхан орол­дож эхэл­сэн гэдэг яриа ч бий болсон. Тө­­рийг тохиролцоогоор төвх­нүү­лэх гэж зүтгэх нь хэр зо­хистой алхам бэ?

-Мэдээж аливаа асуудлыг Үндсэн хуулийн хүрээнд шийд­­­вэрлэх нь чухал. УИХ-ын бүрэн эрх дөрвөн жилийн хугацаатай, мөн Засгийн газ­рын бүтэц, үйл ажиллагаа аль нэг намын до­тоодын тохи­рол­цооны дагуу зо­хион бай­гуулагдах ёсгүй.

Улстөрийн намууд до­тоод­доо ямар тохироо, най­маа хийснийг би хувьдаа мэдэхгүй. Хэрвээ ийм то­хироо байгаад төрийн эрх мэд­лийг энэ зарч­маар хуваа­рилах асуудал яриг­даж байгаа бол зарчмын хувьд энэ нь тогтолцооны маш том гажуудал.

Засгийн газрын үйл ажил­­лагаа хангалттай эсэх, төрийн тусгай албадын хя­налт, шалгалт зэргийг тусад нь авч үзэх ёстой. Эсвэл нөгөө ут­гаа­раа хууль хяналтын бай­гуул­лагын хэсэг бүлэг хүн улс­­төрчдийн ашиг сонирхлыг хэрэгжүү­лэх зэвсэг болчихсон юм биш байгаа гэдэг эргэлзээ тээнэгэлзээ ч байна.

Тэгэхээр аль алиных нь гогцоог тайлж, тийм асуудал байгаа бол түү­нийг даруй таслан зогсоох шаардлагатай. Уг нь улстөр нь улс­төрөө­рөө, Засгийн газ­рын болон орон нут­гийн өөрөө удирдах ёс­ны бай­гуул­лагуу­дын үйл ажил­­лагаа хууль тог­тоом­жийн­хоо дагуу явагдах ёстой.

Гэтэл эдгээрийг бүгдийг ний­лүүлээд улстөр гэдэг асуу­далд хольж, ний­лүү­лээд утга зам­барааг нь алдаг­дуулж, улс орны ний­гэм эдийн зас­гийн байдал өнөөгийн түв­шинд хүрсэн нь улстөрийн хү­рээ­нийхний л буруу болж таарч байгаа юм.

Аль нэг нам нь сайн, нөгөө нь муу гэсэн ойлголт байхгүй. Хор хөнөөл байгаа бол түүнийг бүгд хамтдаа үүрч туулах ёстой.

-Хэрвээ цаашид Засгийн газ­рыг өөрчлөх хэмжээнд хүр­вэл МАХН-аас сонгогдон то­ми­логдсон сайд нарын асууд­лыг хэр­хэх вэ?

-Засгийн газар болон түү­ний гишүүдтэй хариуцлага тоо­цох асуудлыг зарчмынх нь дагуу ярих хэрэгтэй. Улстөрийн зарим нам Засгийн газартай хариуцлага тооцъё гэж байгаа ч үндэслэл нь тодорхой ха­рагдахгүй байна. Зөвхөн хэн нэгнийг өөрчилвөл нөхцөл байдал өөрчлөгдөнө гэдэг байр сууринаас хандаж байгаа нь хэт өрөөсгөл ойлголт. Тийм гэнэн улстөр байж болохгүй.

Сайд нарын асуудлыг Зас­гийн газар дотроо кабинетдаа эсвэл УИХ дээр ярих ёстой. Хуулийн дагуу. Түүнээс биш аль нэг улстөрийн нам хэн нэгэн сайдын ажилд үнэлэлт дүг­нэлт өгөх боломжгүй. Ма­най намын тухайд УИХ бо­лон Засгийн газарт ажиллаж буй гишүүдийнхэээ үйл ажил­лагааны талаар нээлттэй ярилцдаг.

Нам дотор олон янзын үзэл бодол бий. Зарим нь Зас­гийн газ­раас гарах ёстой гэж үзэж байхад, нөгөө хэ­сэг нь улс­төр, биз­несийн МАНАН гэж бүлэг­лэлийн үйл ажил­лагаа эр­чим­жиж байгаа уч­раас тэдний ашиг сонирхолд то­хирсон үйл ажиллагаандаа ма­най на­мынх­ныг ашиглах гээд бай­на гэх санааг хэлж байна.

Миний тухайд энэ намын ерөнхий нарийн бичгийн дар­гын хувьд МАХН-ын удир­­дах зөв­лөлийнхөн хэн нь хэн бэ гэдгийг сайн мэд­нэ. Дээрх эрсдэл рүү хэн орох магадлалтай вэ гэдгийг ч мэ­дэж байна. Гэхдээ би одоо­хон­доо тэдэндээ итгэдэг. Ингэс­нээр тэд өөрсдийн болон нам, эх орныхоо өмнө ямар их хариуцлага хүлээх вэ гэдгээ ухамсарлах хэмжээнд хүрнэ гэж боддог.

-УИХ-д төлөөлөл болж буй гишүүд тань намын үйл ажил­лагаанд оролцох эсэх тухайгаа яриад байгаа шүү дээ?

-Тиймээ, бид тэдэнтэй хатуу хариуцлага тооцож болно. Гэхдээ энэ нь намын дотор хагарал үүссэн гэсэн үг биш.

-Эрсдэлд орох вий гэсэн гэсэн гишүүн нь хэн гэж?

-Намын гишүүдийн нэр хүндийн асуудал учраас энэ удаа хэлэхгүй. Гэхдээ хал үзэж, ха­луун чулуу долоосон гэж хэлж болохуйц гишүүд маань янз бүрийн ашиг сонирхол, бүлэг­лэлийн асуудлаар эрсдэлд орчих гээд байгаа мэдээлэл бидэнд бий.

Өглөөний сонин
Ж.Нарангэрэл
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • nom 2014-12-19 12:06:49
    MAXNn erunhii nariin bichigiin darga Shiilegdamba tsagiin ueiin baidaliig onovchtoi helsen bn.
    213.114.156.15
    Мэдэгдсэн Хариулах