Нийтийн тээвэрт найр тавьсан өдрүүдийн хариулт
Нийтийн тээвэрт хаягласан хэчнээн олон нийтлэл, сурвалжлагууд хэвлэлээр цацагдаж байна вэ. Гэвч тэдэнд алдаагаа ойлгож, ухамсарласан шинж даанч алга. Ер нь тэд хүн тээвэрлэж яваагаа мэддэг болов уу. Хурд хэтрүүлэх, уралдах, хажууд яваа автомашиныг шахах, дургүйг нь хүргэвэл мөргөх асуудлууд энгийн, байдаг л зүйл болтлоо хувирч. Ийм байж болохгүй байх аа.

Нийтийн тээврийн салбарт шинэчлэл хэрэгтэй байгаа. Гэхдээ шинэчлэл хийе гэж сүрчигнэхгүйгээр одоо явуулж буй үйл ажиллагаандаа хяналттай, хариуцлагатай л болмоор санагдах юм. Нийтийн тээврийн жолооч нарыг эд бараа биш хүн тээвэрлэж яваа гэдгээ л цаг ямагт ухамсарлаж, замын хөдөлгөөнд оролцдог болгохын тулд юу хийх шаардлагатай юм бол оо.

Уг нь өнгөрсөн он жилүүдэд нийтийн тээврийн салбарыг уналтаас гаргах, үйлчилгээг сайжруулах олон сайн арга хэмжээг авсан гэж боддог. Иргэд ч гарсан шийдвэр захирамж бүрийг үг дуугүй биелүүлж, нийтийн тээврийнхэнд найр тавьсаар ирсэн билээ.

Тэдэнд нэгдүгээр эгнээг өмчилж өгсөн. Иргэд хоёрдугаар эгнээнд түгжирсээр ... Тэд алдагдалтай ажиллаж байгаа учраас тасалбарын үнээ нэмнэ гэхэд нь дургүйцэж сүйд болоогүй. Учир нь үйлчилгээгээ сайжруулна гэж амалсан. Тиймээс одоо 500 төгрөгөө төлөөд явж байна. Гэвч урьдын адил хараалгаж, түлхүүлж, зандруулсаар л бохир, бүрэн бус тээвэр чихэлдсээр... яг хэвэндээ. Ариун цэврийн асуудлыг энэ удаа мартья. Энэ асуудлыг хөндөөд ч хэрэггүй биз. Аягүй бол “цаанаас нь тавьж өгсөн автобус, цэвэрхэн явмаар байвал буу” гэж зандрах байлгүй.

Харин бүр бус тээврийн хэрэгслийн талаар дурдахаас аргагүй болчихлоо. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэмд “бүрэн бус тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцохыг хориглоно” гээд заачихсан байдаг биз дээ. Эсвэл энэ заалт автобусанд үйлчилдэггүй юм уу. Цонх нь хагархай, хаалга нь гацчихсан/онгорхой/, хэдэн сандлынх нь зөөлөвчүүд бүгд салаад уначихсан, зогсох болгондоо хөдөлгүүрийн хэсгийн хаалгыг нээж, түр аргацаах засвар хийсэн нийтийн тээврийн автобус хөдөлгөөнд оролцоод явж байна. Шаардлага тавихаар “буу, таксигаараа яв” гэдэг жижүүрийн үгээ хэлсэн ийм л үйлчилгээг иргэд хүртсээр байна.

2013 оны байдлаар зөвхөн нийтийн тээврийн холбогдолтой 552 ослын хэрэг гарснаас зургаан хүний амь нас эрсдэж, 221 хүн гэмтэж бэртсэн гэсэн тоо бүртгэгдсэн байна. Энэ тоо 2014 онд өсөх хандлагатай байна гэж албаныхан тайлбарлаж байлаа.

Гэтэл бид чинь нийтийн тээврийн үйлчилгээ сайжирна, айх айдасгүй, эрүүл, цэвэр үйлчилгээг хүртнэ хэмээн итгэсээр яваа шүү дээ.  Даанч тэдний хариулт хангалтгүй хэвээр. Уг нь маргааш өнөөдрөөс сайхан гэдэг. Гэвч нийтийн тээврийн салбарт маргааш гэж бий юу. Үйлчилгээ нь хэзээ сайжирч, нийтийн тээврийн талаар хэзээ сайн мэдээ дуулдах юм бол доо.

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-09-20 09:42:38
    Бат-үүл даргаа таны хийж чаддаг зүйл ганцхан хотын төвөөр явж байгаа хэдэн машиныг ачих, эсвэл дугуйг нь гэнжлэх л юм уу. ямар ч баян хүн хотын төвөөр машиндаа бензин хийж, хий дэмий сэлгүйцэхгүй шүү дээ. амьдралаа залгуулах гэж яваа
    112.72.13.246
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2014-08-28 00:16:13
    мАШИНТАЙ ГАЙНУУД СӨНӨӨСЭЙ ЗАМЫН БӨГЛӨӨ БОЛСОН ГАЙТАЙ ЮМНУУД ХАРИН НИЙТИЙН ТЭЭВЭРТ ГАРСАН ХУВЬСГАЛ МАШ ЗӨВ БАЙЛАА БАЯР ХҮРГЭЕ
    202.21.106.106
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-21 02:07:18
    ter jolooch mungu huraagch nariig surguulid surgaj haritsaa , bie avch yavah , tseverlegee hiihiig hyrtel surgamaar bna , hamgiin davarsan zavaan hymyys bgaa shyy !!
    103.9.91.75
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-19 04:51:11
    батүүл маанагт энэ огт хамаагүй. Энэ хүн зөвхөн өш хорслоо машинтай иргэдээс тайлж яваа болохоос өөрчлөлт гаргачих ухаан толгойд нь байхгүй. Юун машин, ажлаа хийлдээ гээд байхад......
    103.26.193.17
    Мэдэгдсэн Хариулах
  • NYAMAA 2014-08-19 04:48:59
    jOLOOCH NAR NI DANDAA PIZDA ENE TER GEJ HARAAL HELNE HOORONDOO URD HOINOO OROOD HASHGIRAAD HERUUL HIINE TSAGAA BULAATSALDAAD ZODOLDONO MASH UDAAN ZOGCSONO BUUDAL DEEREE UNEN BUTEHGUI YAANADAA
    202.70.45.248
    Мэдэгдсэн Хариулах
  • buun har utaa 2014-08-19 02:06:20
    buun har utaa hayana. Bat-uul uuruu enuugeeree yavaa
    202.126.91.178
    Мэдэгдсэн Хариулах