Өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан мэдээлэл сонсоно
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудалтай холбогдуулан гишүүд саналаа хэллээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотой Ерөнхий сайдад тавьсан санал асуулгын хариуг чуулганы өнөөдрийн хуралдаанаар сонсох санал гаргалаа.

Иймээс хурал даргалагчийн зүгээс дээрх асуудлаар горимын санал хураалгахад гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр өнөөдөр үдээс хойш Ерөнхий сайдын цагаар өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбогдуулан мэдээлэл сонсохоор боллоо. 

Үүний дараа хэд хэдэн хуулийн эцсийн найруулгыг сонслоо. Одоо чуулганаар  Донорын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. 
П.ГОО
Оллоо.мн 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.