
Энэ сарын 20 буюу өнөөдрөөс цэцэрлэгийн бүртгэл эхэлнэ хэмээж байсан ч цэцэрлэгийнхэн үүнийг үгүйсгэсэн. Тэд Яамнаас бүртгэл эхлүүлэх тушаал гараагүй тул хэзээ хүүхдээ бүртгэх нь тодорхойгүй байна гэх хариултыг өгч байсан юм. Тэгвэл хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэх гэсэн эцэг эхчүүд хорооныхоо цэцэрлэгийн гадна өчигдөр оройноос эхлэн хонож эхэлжээ. Тодруулбал Баянзүрх дүүргийн наймдугаар цэцэрлэгийн гадна эцэг эхчүүд машинтайгаа хонож байлаа. Тэдгээр эцэг эхчүүдийн хэлж буйгаар тус цэцэрлэгийн манаачид нэрээ бүртгүүлсэн бөгөөд 70 гаруй хүн бүртгүүлээд байгаа аж. Түүнчлэн нэрээ бичүүлсэн хүмүүсийг дарааллаар нь дуудна гэсэн тул ийнхүү хонож буйгаа дуулгалаа. Харин тус цэцэрлэгийн ойр хавийн хэд хэдэн цэцэрлэгийн гадна дугаарласан хүмүүс байхгүй байсан юм. Манаачаас нь тодруулахад бүртгэл эхлээгүй, хэзээ эхлэхийг мэдэхгүй байна гэх хариулт өгсөн юм.Харин Нийслэлийн боловсролын газраас цэцэрлэгийн бүртгэлийг 25-29-ны өдрүүдэд ажлын тав хоногт багтаан бүртгэх болсоноо дуулгалаа.
Б.Сансартуяа
Оллоо.мн
Б.Сансартуяа
Оллоо.мн