Үндэсний бөхийн шилдэг 16 бөх маргааш халз барилдана

Улсын цолтой шилдэг 16 бөхийн халз барилдаан маргааш “Аса” циркт болох гэж байна. Барилдаанд улсын арслан Э.Оюунболд, Э.Пүрэвдагва, заан Б.Батмөнх, Б.Пүрэвсайхан, Н.Жаргалбаяр, харцага Б.Одгэрэл, Т.Баасанхүү, Х.Гантулга, Б.Бат-Өлзий, М.Бадарч, О.Хангай, начин Э.Энхбат, Б.Амарзаяа, Ж.Чулуунбат, Ч.Хөхчирэнгэр, Э.Даш нар оролцох юм.

Халз барилдаан сугалаагаар явагдах бөгөөд нэг бөх гурван барилдаан хийж, ингэхдээ гурван өөр хүнтэй барилдах дүрэмтэй. Нэг давааны үнэлгээ нэг сая төгрөг бөгөөд гурав давсан бөхчүүд хоорондоо нэг барилдаж, давсан нь гурван сая төгрөгийн шагнал хүртэнэ.

Мөн барилдааны үеэр их спортоор хичээллэдэг хоёр шилдэг тамирчин сонгогдсон нь чөлөөт бөхийн ОУХМ, гавьяат тамирчин Г.Мандахнаран, жүдо бөхийн ОУХМ Д.Төмөрхүлэг нар юм. Тэд хоорондоо гурван удаа халз барилдах бөгөөд даваа бүртээ сая төгрөг авах юм байна.  

Б.Орхон

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.