Парк газраа чөлөөлөөгүйгээс болж гүүрэн гарцын ажил удааширчээ

Замын цагдаагийн газрын баруун урд уулзвар, төмөр замын 406 дугаар гарам дээгүүр шинээр баригдах олон төвшний огтлолцол бүхий гүүрэн гарцын ажлын газар чөлөөлөлт хийгдэж эхэлжээ.

БНХАУ-ын Засгийн газраас манай улсад олгох экспортын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр баригдах тус замын нөлөөлөлд өртсөн аж ахуйн нэгжүүд газраа чөлөөлж эхлээд байна. Тухайлбал, “Жаст ойл” ХХК, “Шунхлай трейдинг” ХХК, “Таван богд трейд” ХХК нь бүтээн байгуулалтын ажлыг дэмжиж ажиллаж байгаа юм.

Гүүрэн гарцын ажлын талбайн нөлөөлөлд “Үндэсний соёл амралтын хүрээлэн” ХХК-ий эзэмшлийн газар тодорхой хэмжээгээр өртөж байгаа бөгөөд тус компанийн зүгээс газар чөлөөлөх талаар тодорхой арга хэмжээ авахгүй байгаа учир дээрх бүтээн байгуулалтын ажил удааширч байна.

Замын цагдаагийн уулзвар гүүрэн гарцын замын ажил ирэх дөрөв дүгээр сараас эхэлнэ гэж нийслэлийн Газрын албанаас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Suren 2018-03-17 13:12:17
    Parhiin gaxriig hot butsaan avch niitiin zoriulaltaar ashiglah heregyei
    103.212.116.148
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2018-01-19 00:19:39
    Больж үз хятадуудтай нийлж мөнгө угааж байгаа хотын дарга гуай цагаандаа гарчээ .монголчуудыг хооронд нь мөргөлдүүлээд дуусах нь
    103.26.192.190
    Мэдэгдсэн Хариулах
  • guest 2018-01-18 10:21:14
    парк мэдэж өгөх үү, дээгүүрээ хулгайлсан гэвэл арай л үнэнд ойр юм, парк ч бүүр газаргүй болж дуусах нь л дээ.
    202.131.228.131
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-18 10:21:05
    замын цагдаагийн баруун емне зевшеерелгуй барьсан бат уулийн буулгана гэж хуцаад байсан 16 давхар барилгыг буулгаж чадаагуй байж битгий худлаа хуц
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-01-18 09:41:59
    Парк юу вэ МСМ д болохоор өчнөөнөөр нь өгсөн байж их л өндөр авлигаар өгч дээ
    202.9.44.66
    Мэдэгдсэн Хариулах