Хувиараа алт олборлож байгаад амиа алджээ
Алтны уурхайн цооногт хувиараа алт олборлож байгаад шороонд дарагдан амиа алдсан хэрэг өчигдөр гарчээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цагаан цахир” ХХК-ийн алтны уурхайн карьерт хувиараа алт олборлож байсан 29 настай, эрэгтэй Ж нь 70 метр орчим гүн цооногт шороонд дарагдаж амь насаа алдсан байна.

Хэргийн талаарх дуудлага 15:21 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирж Эрэн хайх, аврах бүлгийн таван алба хаагч, нэг техник хэрэгсэлтэйгээр 16:46 цагт хүрэлцэн очиж, 03:30 минут ажиллаж, цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.