Орон нутгийн тээврийн хэрэгслүүдэд GPS суурилууллаа

Хөдөө орон нутгийн тээврийн хэрэгслүүдэд JPS тоног төхөөрөмж суурилуулжээ. Төхөөрөмжийг авто тээврийн үндэсний төвд камераар хянаж, зөрчил гаргасан жолоочид хариуцлага тооцон ажиллаж байгаа юм байна. 

Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт тусгагдсаны дагуу Тээврийн удирдлагын төв байгуулагдан ажиллаж байна. Тус төвөөс хөдөө орон нутгийн 802 том, дунд, бага оврын тээврийн хэрэгслүүдэд JPS тоног төхөөрөмж суурилуулжээ. Энэхүү төхөөрөмжийг суурилуулсанаар тээврийн хэрэгслийн хурд байршил, хөдөлгүүр, ямар жолооч барьж яваа зэрэгт хяналт тавин ажиллаж байгаа юм байна. Тодруулбал, Авто тээврийн үндэсний төвд том дэлгэц суурилуулсан. Уг дэлгэцээр хөдөө орон нутагт явж буй тус төвд бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийг хянаж байгаа юм. Цагт 70 км цагийн хурдтай явна. Хурд хэтрүүлсэн тээврийн хэрэгслийн мэдээлэл улаанаар тодорч зөрчил гаргасанг илэрхийлдэг байна. 

Энэхүү төхөөрөмжийг суурилуулаад жил гаруй хугацаа өнгөрч байна. Харин Авто тээврийн үндэсний төвөөс тус төхөөрөмжид хяналт тавиад 6 сар болж байгаа гэж Хөдөлгөөний удирдлагын төвийн хэлтсийн дарга Батбаяр хэлж байна. Энэ хугацаанд орон нутгийн замтай холбоотой осол зөрчил 90 хувиар буурсан гэх тоон мэдээллийг Авто тээврийн үндэсний төвөөс гаргажээ.

Авто тээврийн үндэсний төв нь НЗЦГ-тай хамтран ажиллаж байгаа юм. Цагт 70 км цагийн хурдтай явах ёстой. Хурд хэтрүүлбэл жолооч руу нь утасдаж, таслан зогсоож арга хэмжээ авч ажиллаж байгаа юм байна. Хэрвээ тухайн жолоочийн утас сүлжээгүй газар таараад холбогдохгүй бол замд байрлах цагдаагийн байгууллагад мэдэгдэж ажиллаж байна гэж Авто тээврийн үндэсний төвөөс мэдээлж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2014-08-18 15:21:19
    Худлаа хэрэгжүүлж чадахгүй байгаа зүйлээ хийсэн мэт бичүүлэх юм... Дархан Эрдэнэтийн автобус, тендерийн гэх жижиг тэргүүд шиг замбараагүй явдаг машинууд хаана байна???
    103.26.193.6
    Мэдэгдсэн Хариулах