Я.Содбаатар: Нефть боловсруулах үйлдвэр барих ажлыг шуурхайлах саналаа Засгийн газарт тавьсан
УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр хуралдаанаараа Агаарын бохирдол болон шатахууны хомсдлын талаар хэлэлцсэн. Бүлгийн хуралдааны дараа МАН-ын бүлгийн дэд дарга Я.Содбаатар шатахууны хомсдолтой холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

-Шатахуун импортлогчдын зүгээс дэлхийн зах зээлд нефтийн үнэ өссөнтэй холбоотойгоор 300 төгрөгийн алдагдал хүлээж байна гэж тайлбарлаж байгаа. Энэ яг бодитой юу? 

-Нэгдүгээрт, зохиомол хомсдол үүсгэж байгаатай холбоотой асуудлыг өнөөдөр зохих байгууллагад шалгах чиглэлийг өгсөн. Ер нь Монгол Улсад шатахууны хомсдол үүсээгүй гэж холбогдох байгууллага хэлж байна. Засгийн газраас байгуулсан Ажлын хэсгийн дүгнэлтийн дараа үнэ ханшийн асуудалд байр сууриа илэрхийлнэ. Ажлын хэсэг судалж үзэхэд дэлхийн зах зээлд өнгөрсөн онд нэг баррель нефть 46.5 ам.доллар байсан бол өнөөдөр 69 ам.доллар боллоо. Үүнтэй холбоотой манай хилийн үнэ ханшид өөрчлөлт орж байгаа. Хоёрдугаарт,  онцгой албан татвартай холбоотой. Өмнө нь үнэ өсөх үед татварын уян хатан бодлого баримталж байсан. Гэтэл одоо ОУВС-ийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орсонтой холбоотойгоор энэ эрх хаагдсан. УИХ-ын гишүүдийн зүгээс иргэдийн нуруун дээр ирэх ачааг аль болох бага байх арга хэмжээ авах байр суурийг илэрхийлсэн.

-Нефть боловсруулах үйлдвэр барих талаар бүлгийн хуралдаанаар ярьсан уу? 

-Бүлгийн гишүүдийн зүгээс нефть боловсруулах үйлдвэр барих асуудлыг шуурхайлах саналаа Засгийн газарт тавьсан. Энэтхэг улсаас авах нэг тэрбум ам.долларын хөнгөлөлттэй зээлээр уг үйлдвэр байгуулах чиглэлээр  тодорхой ажлууд хийж байгаа.
 
 П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-01-17 05:39:51
    30 жил ярилаа дээлээ тостлоо ямар ч нэмэр алга хөгжихгүй ээ
    202.9.42.188
    Мэдэгдсэн Хариулах
  • unen 2018-01-16 07:27:23
    ene durak nuguu uildver ni 21 esvel 22 ond ashiglaltand orno gedgiig medeegui yum baihdaa. zasrahgui baagiinuud mun ih bainaa. ta nar yaanaa.
    150.129.140.87
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-01-16 07:21:21
    МАН ын бүлэг засгийн газрын ажил хийдэг болчихсон юм уу Энэ одоо санал гаргаад байгаа юмуу хаашаа юм Зайл тэгэх үү
    103.10.21.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Oorsdool bayjij baiwal busad ni hamaagui 2018-01-16 06:41:38
    Manai neft oruulj irdeg kompaniud naad yariad baigaa uildweriig chni bariulahguin toloo uhtelee Lobby hiigeed l guildeed baisan odoo ch guij l baigaa zowhon oor...
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-16 04:49:28
    энэ янгуг ямар том ажил амжуулаа вэ нефьт боловсруулах уйлдвэр барих санал тавьсан гэн уу ухаантай золиг юмаа ийм санал тавих ухаан хаанаас нь гарваа
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
    • bi 2018-01-16 07:28:40
      yostoi goyo heljee, ha ha ha ha
      150.129.140.87
      Мэдэгдсэн Хариулах
  • Uildwer 2018-01-16 04:02:57
    Hehe yag hen yu sudlaad $1 terbum bolson yum. Mheregtseig hangahad 1 uildweriig $500 say dollar bolno. Nuguu $ 500 sai ni haachih uu. Tsaash ni yarih uu ...
    66.181.182.139
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-01-16 03:38:57
    Наад үлгэрийг чинь сонссоор байгаад залхчихаад байхад л ахин2 яриад байх юм.Та нар яг барьж харагдаарай.Тэгвэл монголчууд ингэж амьдрахгүй.
    202.21.117.230
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-01-16 03:10:35
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах
    • Иргэн 2018-01-16 04:03:04
      Ерөнхийлөгчийн засаглал дээр юм биш үү
      202.70.34.70
      Мэдэгдсэн Хариулах