100 айлын барилгын материалын захыг нүүлгэхийг олон нийт дэмжиж байна

Өнгөрсөн 7 хоногт НИТХ-ын тэргүүлэгчид хуралдаж, ээлжит тогтоолоо гаргасан байна. Тогтоолд Нийслэлийн нутаг дэвсгэрт шаардлага хангахгүй нам даралтын халаалтын зуухны ашиглалт, хэрэглээг 2018 оны нэгдүгээр улирлаас эхлэн хязгаарлаж, шинээр техникийн нөхцөл олгохгүй, ашиглалтад хүлээж авахгүй байх, одоо ашиглагдаж байгаа зуухнуудыг төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбох, хийн болон цахилгаан халаалтын системд бүрэн шилжүүлэх арга хэмжээг 2018 оны 09 дүгээр сарын 15-ны дотор зохион байгуулах, нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа үйлчилгээний цэгүүд, барилга байгууламжуудын харуул хамгаалалтын байр, аялал зугаалга, амралт сувиллын газруудын зуухыг цахилгаан халаалтад бүрэн шилжүүлэх ажлыг 2018 оны 2-р улирлаас хэрэгжүүлэх, 9 дүүргийн 152 хорооны нутаг дэвсгэрт утааны эх үүсвэр болсон яндангийн хэрэглээг хязгаарлаж, цаашид нэмэхгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, бүх шатны Засаг дарга, хэсгийн ахлагч, олон нийтийн цагдаа нараар агаарын чанарын хяналтын байцаагчийн үүргийг давхар гүйцэтгүүлэх, ажил үүргийн нэгж бий болгох талаар холбогдох байгууллагуудад санал хүргүүлж шийдвэрлүүлэхийг даалгалаа.
Эндээс харахад ямартай нийслэл хотын удирдлагууд агаарын бохирдлыг бууруулах, хотын утааг арилгах чиглэлд илүү бодитой, хэрэгжихүйц ажлуудад анхаарлаа хандуулж эхэлсэн байна.

Улс орны хөгжлийг тухайн улсын нийслэл хотын хөгжлөөр дамжуулж ойлгодог жишиг бий. Гэтэл манай улсын нийслэл хотын хувьд утааны асуудал гамшгийн хэмжээнд хүрчихсэн байгаагаас гадна хотын төвд хүний эрүүл мэндэд хортой барилгын материалыг ил задгай худалддаг, орчны бохирдлыг бий болгодог, хотын авто замын хөдөлгөөнд саад түгжрэлийг үүсгэдэг 100 айлын барилгын материалын зах байгуулагдаад удаж байна.

Аланы хүмүүс 100 айлын барилгын материалын захыг нүүлгэн шилжүүлэх асуудлыг нэлээд хэдэн жилийн өмнөөс ярьж хэлж ирсэн боловч өнөөдрийг хүртэл дорвитой хийсэн ажил байхгүй. 100 айлыг нүүлгэх асуудал яригдах бүрд мэдээжийн хэрэг тэнд суурьшиж, барилгын материалын худалдаа эрхэлж ирсэн иргэд, бизнес эрхлэгчдийн эсэргүүцэлтэй тулгардаг. Магадгүй үүнээс эмээсэн үү барилгын материалын захыг нүүлгэх асуудал хотын захиргааны хэмжээнд яригддаг ч тэгсгээд чимээгүй болдог байв.

Харин энэ удаагийн шийдвэр эргэлт буцалтгүй хэрэгжих нь бололтой. НИТХ-ын дарга С.Амарсайхан твиттэрдээ “Захуудыг үе шаттай гаргах ажлыг эхлүүлнэ. 100 Aйлын барилгын дэлгүүр, захыг 2018 оны 3- р улиралд багаан хотоос гаргана!” гэж бичсэн нь олон хүний анхаарлыг татжээ.

Түүний энэ жиргээ 850 гаруй фаб буюу таалагдсан товч, 542 ретвийт хуваалцсан товч, 157 меншин буюу хандсан сэтгэгдэл авсан байна. Твиттер дэх сэтгэгдлийн ихэнх нь 100 айлын барилгын захыг нүүлгэх нь зөв гэсэн хандлагатай байгаас үзэхэд иргэд олон нийт НИТХ-ын даргын хэлсэн асуудлыг дэмжиж байгаа нь харагдлаа.


Түүнчлэн НИТХ-ын дарга С.Амарсайхан Еаgle телевизид өгсөн тодруулгадаа “…100 айлын барилгын худалдааны төвийг Налайх дүүрэгт шинээр баригдах Үйлдвэр технологийн парк руу нүүлгэнэ, энд ямар нэгэн хоёрдмол утга байхгүй, иргэд бизнес эрхлэгчид, холбогдох төр захиргааны байгууллагын албан хаагчид эртнээс бэлтгэлээ базаах хэрэгтэй” гэсэн нь НИТХ-аас удахгүй шийдвэр тогтоол гарч ажил хэрэг болох юм байна гэсэн итгэлийг нийслэлчүүдэд төрүүллээ.

НИТХ-ын дарга цааш хэлэхдээ “…зөвхөн 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх биш цаашдаа хотын өнгө үзэмж, иргэдийн эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байгаа авто машины сэлбэг худалдааны Да хүрээ, Өгөөмөр захын асуудал ч мөн адил яригдана” гэж хэлсэн байна.

НИТХ-ын хурлаас гарах энэ шийдвэр мэдээжийн хэрэг олон хүний эсэргүүцэлтэй тулгарах биз. Гэсэн хэдий нийтийн эрх ашгийн үүднээс эдгээр асуудлыг цэгцлэх, шийдвэртэй арга хэмжээ авч явуулах нь зүйтэй гэж түүнээс олон хүмүүс итгэж байгаа нь тодорхой харагдаж байна. 100 айл, Да хүрээ, Өгөөмөр захыг нүүлгэж хотын захын тойргуудад дэд бүтцийг шийдээд байршуулчихвал тэр хэмжээгээр нийслэл хотын түгжрэл буурч, хөрс орчины бохирдол багасна. Одоо харин НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлсэн үгэндээ эзэн байж, 100 айлын барилгын материалын захыг нүүлгэх асуудлыг шийдвэрлэж чадахыг харах нь л үлдлээ.

С.Тамир

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ooeoo 2018-01-25 00:33:42
    100н айл. өгөөмөр .нарантуул захуудыг нүүлгэхийг ойлгож бна тэр да хүрээ чинь хотын захад бдаг хотын түгжэрлийг сааруулдаг 1 зах чинь биз дэ маанагуудаа
    103.57.94.170
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-01-24 10:30:07
    Зөв маш зөв шийдвэр зарим үед төр төмөр нүүр гаргах л ёстой. 100 айлын хэдэн наймаачдаас айж шийдвэрээ цуцалдаг төр ч гэж юу байхав. Тэгээд дан хятадууд л тэнд ...
    150.129.141.113
    Мэдэгдсэн Хариулах
  • RAVSAL PANZ 2018-01-17 07:32:31
    Za bi lav Nalaih yavj barilgiin material nemegdsen ortgoor avahguideg. Hotoor duuren bgaa oor zahuudaas l avna. Ingeed neg bodood uz dee, hihi ..
    27.123.214.102
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2018-01-16 09:57:31
    Zuvee. Zorigtoi ehleh heregtei. Zaluu hun bn daa bitgii shiirheerei
    49.231.227.12
    Мэдэгдсэн Хариулах
  • АӨ 2018-01-16 07:20:11
    ЗӨВ ЗӨВ ДЭМЖИЖ БАЙНА. БАРИЛГЫН ХУДАЛДАА ХИЙХИЙГ НЬ ХОРИОГҮЙ ӨӨР ГАЗАР ХИЙ Л ГЭЖ БАЙГАА ЮМ. ХАРИН ЦААНА НЬ БАЙГАА ХЯТАДУУДЫГ БҮР ГАРГАХ ХЭРЭГТЭЙ
    203.91.115.42
    Мэдэгдсэн Хариулах
  • Баяр 2018-01-15 19:15:07
    Маш зөв дэмжиж байна, дарга минь гаргасан шиййдвэрээ хэрэгжүүлээрэй
    66.181.191.58
    Мэдэгдсэн Хариулах
  • asss 2018-01-15 17:04:47
    bitgii huuraatai tesen yadan huleej bm
    66.181.178.232
    Мэдэгдсэн Хариулах
  • Bolj 2018-01-15 15:48:56
    Zov hurdan nuulge
    202.9.40.24
    Мэдэгдсэн Хариулах
  • Барималчин 2018-01-15 14:56:31
    Амарсайханд зориулж хөшөө босгохоор эхэллээ шүү. 3-р улирал гхэд захыг нүүлгэж эхлээгүй бол толгойг нь тас татна гэж мэдээрэй...
    202.9.43.133
    Мэдэгдсэн Хариулах
  • Bodol 2018-01-15 14:25:27
    Зах-г нуулгэхнь маш зов. Гэхдээ шинэ автомашины зах- н эзэн нь Монгол улсын Улаанбаатар хот мон уу, эсвэл нолоо бухий олигарх бн уу. Харин 100айлыг налайх руу ...
    202.9.42.58
    Мэдэгдсэн Хариулах
  • Bi 2018-01-15 13:49:40
    Hurdan nuu leg demjij bmaa
    139.5.219.251
    Мэдэгдсэн Хариулах
  • ЗОЧИН 2018-01-15 13:25:26
    100 АЙЛЫГ ХУРДАН ГАРГА. бӨӨН ТҮГЖЭЭ,БОХИРДЛЫН ГОЛОМТ Ш ДЭЭ, тӨР ЗАСАГ АЖЛАА ХИЙ
    66.181.177.67
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-15 13:15:52
    зуун айлын зах ирэх х оны гуравдугаар улиралд нуучихсэн байвал энэ амарсайханд шавар хешее барих хэрэгтэй
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах