“Алдар” спорт хороо улсын аваргыг тэргүүллээ

Чөлөөт бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн УАШТ-ий сүүлийн өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 65, 86, 125, эмэгтэйчүүдийн 53, 62, 76 кг-ын жингийн барилдаан боллоо. Эрэгтэйчүүдийн 86 кг-ын жинд ОУХМ Оргодолын Үйтүмэн УАШТ-д тав дахиа түрүүлсэн бол гавьяат тамирчин Э.Ням-Очир, П.Орхон нар гурав, ОУХМ Э.Сумъяа, Н.Золбоо хоёр, спортын мастер А.Чанцалнямаа анх удаа улсын аварга болцгоолоо.

Эрэгтэйчүүдийн багийн дүнг гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо өнгөлж, гавьяат дасгалжуулагч Ц.Баярсайхан, спортын мастер Ё.Батдархан дасгалжуулагчтай “Хасу-Мегастарс”, гавьяат тамирчин О.Пүрэвбаатар, гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, ОУХМ Л.Энхбаяр дасгалжуулагчтай “Аваргууд” академи удаалав. Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр мөн “Алдар” спорт хороо тэргүүлж, “Хасу-Мегастарс” клуб удаалж, гавьяат дасгалжуулагч Т.Сүхбаатар дасгалжуулагчтай “Женко” клуб гуравдугаар байрт орлоо.

СҮҮЛИЙН ӨДРИЙН ДҮН:

Эрэгтэйчүүдийн 65 кг (30 бөх): 1. Э.Ням-Очир (Хилчин) 2. Б.Батмагнай (Алдар) 3. Т.Тулга (Арслан), Х.Ганбүргэд (Аваргууд)
86 кг (16): 1. О.Үйтүмэн (Алдар) 2. П.Өнөрбат (Хасу-Мегастарс) 3. Б.Нямбаяр (Ирээдүй), Г.Ганхуяг (Аваргууд)
125 кг (28): 1. Н.Золбоо (Хүч) 2. О.Мөнх-Эрдэнэ (Мэргэд хангай) 3. Б.Гончигтавхай (Цастын барс), М.Билгүтэй (Женко)
Эмэгтэйчүүдийн 53 кг (6): 1. Э.Сумъяа (Хилчин) 2. Г.Отгонжаргал (Алдар) 3. О.Ванчигмаа (Женко), Н.Мөнхзул (Хангарьд)
62 кг (6): 1. П.Орхон (Алдар) 2. Д.Түмэнхүслэн (Женко) 3. Б.Сарнай (Мөнхийн хүчтэн), Х.Болортуяа (Аврагч)
76 кг (6): 1. А.Чанцалнямаа (Хүч) 2. Ариунжаргал 3. Б.Одончимэг (хоёул Алдар), О.Анударь (Аваргууд)






Эх сурвалж: МЧБХ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн  2018-01-15 08:36:33
    http://wkmoney.club/1191340634644/
    202.131.228.178
    Мэдэгдсэн Хариулах