Д.Загджав: “Оюу толгой”-г МУ-ын хуулийн этгээдээр бүртгэж, эдийн засгаа сайжруулах шаардлагатай байна

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Загджав мэдээлэл хийлээ. Тэрбээр "Тэвчээрт хязгаар бий. Энэ бол Монголын ард түмний санаа бодлын илэрхийлэл юм. Би тэдний өмнөөх УУХҮ-ийн дэд сайдын хувьд  "Рио Тинто" компанийг Монголын ард түмний нийгэм эдийн засгийн хөгжилд хөгжилд тодорхой хувь нэмэр оруулахыг шаардаж байна. 

“Оюу толгой” компани хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн хэд хэдэн үүргээ биелүүлэхгүй манай орны эрх ашгийг хохироосоор өнөөдрийг хүрлээ. Тэд эхний ээлжид зам тээврийн асуудлыг шийдэх ёстой байсан. Гэтэл монголчуудын тавьсан зам дээр давуу эрхээр тээвэрлэлт хийж, жолооч тээвэрчид 100, 100-н километрын дараалалд саатах нэг нөхцөл болоод байна. Монгол Улсад цахилгаан станц барьж байгуулах ёстой байсан ч үүнийгээ хэрэгжүүлсэнгүй, Жил бүр импортоор цахилгаан эрчим хүч авч хэрэглэж байна. Цаашид зэс хайлуулах үйлдвэр яасан. Алт болон бусад эрдэс тооцохгүйгээр 3 сая тонныг концентраци хэлбэрээр нь гаргасаар байна. Монголчуудын баялгийг олборлож, борлуулж хангалттай ашиг олж байгаа компани нийгмийн хариуцлагын хүрээнд санаачлагатай ажиллахгүй байна. 

Зарим нэг хүмүүсийг ажилд авсан, томилсон төдий хэмжээний ажлын байр бий босгосноос өөр зүйл хийхгүй байна. Жишээ нь, Оюу толгойн баялагт түшиглэн. Өмнөговь аймгийн Ханбогд сумыг хот болгож болохгүй байгаа юм бэ? 

Гэтэл гадна талд Монгол Улсын Засгийн газрын нэрийг барьж манай баялгаар хөрөнгө босгож, тэрбум тэрбумаар нь олж байгаа хэрнээ манайд яагаад оруулахгүй байгаа эь тэвчээр алдах нэг шалтгаан болж байна. 5-6 тэрбум ам.доллар босгочхоод 1 тэрбум ам.долларыг нь л Монгол руу оруулсан байна. 

Зэсийн үнэ өсөж, 2018 онд 8,000 ам.доллар хүрэх төлөв ажиглагдаж байна. Үүнээс манай улсад юу орж ирж байна гэдгийг бодох хэрэгтэй. 

Тиймээс бид "Оюу толгой" ордыг ашиглах гэрээ эрх зүйн орчинг боловсронгуй болгох, эдийн засгийн менежментийг сайжруулан, Монгол Улсын “Оюу толгой” компанийн менежмент, мөнгө санхүүгийн удирдлагыг Канад улсаас оруулж ирэн, хуулийн этгээдээр бүртгэж, үр өгөөжийг нь нэмэгдүүлж, ирээдүйд чиглэсэн бодлогоор эрдэс баялгаа зөв зохистой ашиглан эдийн засгаа сайжруулах шаардлага тулгараад байгааг албан ёсоор мэдэгдэж байна" гэв.

П.ГОО

Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bugd hudlaa 2018-01-19 16:45:31
    Mongoliin huuliin etgeed. Alt mungiig unelj borluuldag. 5 terbumiig 5 jild zartsuulna. Zamaa OT uuruu tavisan. Tugjreld buruugui.
  • zochin 2018-01-17 04:13:05
    demjij bna
  • Зэээ 2018-01-17 03:58:53
    Монголчууд мал л биш ,тэнэг биш л юм бол Зев шаардлага тавьж бна ?! Яагаад Монгол улсын газар нутаг дээр байрлаж газрын унэт баялаг олборлож байж Монгол Удсад ...
  • зочин 2018-01-16 15:42:15
    хэдэн ногоон аваад л таг дуугай болно оо энэ нөхөр харжил байгаарай
  • уншигч 2018-01-16 11:44:29
    Зев ярьж байна. Ярьсанаа хэрэгжvvлэх л чухал юм.
  • зочин  2018-01-16 07:58:18
    муулаад байх хэрэггүй үнэхээр монголд ашигтай зүйл ярьж байгаа бол ... Оюу толгой хэдэн хүнд цалин өгч байгаагаа их юманд бодоод байгаа юм биш үү
  • OT gej mongoliig dampuuruulj bgaashuu 2018-01-15 21:30:33
    OT buh heel hahuulaaraa Mongol toriin bodlogod mash iheer noloolj baigaa
  • mgl khun 2018-01-15 16:32:12
    ot nileed olon turiin huwalznyydiin amiig taglasan gedeg n todorhoi,ted narn yuch dugarahgvi, ene turd nileen tom tsewerlegee hiij bj l uls oron sergeh bh da,
  • anu 2018-01-15 13:08:08
    Mash zob
  • Зочин 2018-01-15 10:55:58
    Ярьж байгаа нь үнэн. Гэхдээ зорилго нь шантааж учир нь энэ бол Загджав. Бүгдээрээ ийм болсон нь үнэхээр харамсалтай
  • ЗӨВ ЗӨВ ДАЙРААД БАЙ 2018-01-15 10:52:05
    ТЭНЭГ ХҮН ТЭХИЙ ДУНДУУР ГЭЖ ЭНЭ ШҮҮ ШАНТААЖ ХИЙХ ГЭЭД ШААНТАГ ХИЙЧИХЛЭЭДЭЭ ГОЁ ГОЁ ОДОО БУСАД НЬ ЯАХЫГ ХАРЬЯ
  • эх орон ч 2018-01-15 10:13:32
    нөгөө цэцэн хаа байна Багабанди 40000$ амандаа чихүүлээд таг
  • Дорнод Хэрлэн сум 7 баг 2018-01-15 08:59:59
    Чиний зөв шүү. Авилга авчихаад бусад чинь дуугарч чадахгүй байгаа . Рио-Тинто-г ОУ-ын шүүхэд өг. Монголын баялагыг цөмж байдаггазар шүү дээ
  • ХӨХ ТЭНГЭР 2018-01-15 08:28:28
    Тэр Оюутолгой гэж хадны Мангаа одоо яаах гээд байнаа??? Нэг хатуу донгодохгүй бол оодроод байгаа бололтой юмаа даа.......!!
  • Zocnin 2018-01-15 08:16:51
    Zow yarij bna Sumya azR teneg shuu dee zagdaagiin xerged
  • Zochin 2018-01-15 08:05:45
    Ene elbegdorjiin buinii nohoi unen teneg. You tolgoigoor uls tur fajín hiihee bolioch. Hovd uvsiinlalaruud mongoliig balalj duusahaasaa umnu Shinjaan ruugaazai...
  • Зочин 2018-01-15 07:53:15
    Энэ хүн суудлаасаа суга үсэрнээ. Харж байгаарай. Хахаха
  • ZOCNIN  2018-01-15 07:26:32
    baylagtai uls orniig shuldag gadnii kompanid ingej tom duugarcn bhgyi bol bidnii medleggyi bolowrolgyi zax zeeliin medleg dutmag bdliig owjin ashiglaad bgaa yum...
  • Zalitai hunii arga l b na 2018-01-15 07:24:46
    Mani hun husagdahaa medchiheed l hudlaa Eh oronch dugardag hun boloh geed naachihsan, ene chini Hanuul duuregt baihdaa boor budlian hiideg nohor bizdee ha haha
  • зочин 2018-01-15 07:04:20
    Засгийн газраас томилогддог хүн ингэж хамаагүй поп-дож болдог юм уу. Одоо чи өөрийн ойлголтоор ярих бус ажил хийхээ бод.
  • зөв, 2018-01-15 06:26:55
    ЗӨВ САЙДЛ ИЙМ ЮМ ЯРЬЖ ХИЙХ ЁСТОЙ,Сумьяабазар нь эргүүлэн татна гээд эргүүтэээд байсан биз дээ.
  • иргэн 2018-01-15 06:18:54
    энэ нехер яагаад од болох гээд бна тэртэй тэргуй хусагдахаа мэдээд матрын нулимс унагаж бна уу аль эсвэл чингуунжав шиг зоосны нухээр орох эх оронч уу мэдэхгуй
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
    • ooo 2018-01-15 11:00:19
      харин тиймээ . энэ ч юул бол доо. Итгэхэд хэцүү хүний нэг .
  • Buh niiteeree temzey !!!! 2018-01-15 06:10:10
    Zagdjawiin ene yariad baigaa zuiliig buh Ard niiteeree medej baigaa Odoo burg niileed ene Geree gej nertei Luiwriig zasah zalruulahiig urialj b na !!!!
  • Зочин 2018-01-15 05:54:40
    ОТ гэрээ чинь гэрээ биш тунхаг бичиг шүү дээ. Иймэрхүү гэрээнцэр хийснээр Бид ОТ-г 100% Рио Тинтод алдсан. Харамсалтай нь үүнийг одоо болтол ТӨР ЗАСАГ ойлгохгүй...
  • aa 2018-01-15 05:48:19
    Шинэ поп одтой болж байгаа юм байна.
  • ..... 2018-01-15 05:44:18
    Популизм!!! "Оюу толгой" ХХК Монгол Улсад бүртгэлтэй, Монголын хуулийн этгээд шүү дээ!!!!
    150.129.140.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Urgen 2018-01-15 05:40:30
    Zev mash zev.tatvarin bodlogoor barih heregetei
  • иргэн 2018-01-15 05:35:03
    Зөв. Ер нь үндэстэн дамнасан корпораци бол буурай орныг шулдаг капиталисмын зарчим. Тэд өөрсдийн орны иргэдийг шулах бололцоогүй болсон. Тэд өндөр боловсролтой....
  • Бат 2018-01-15 05:26:12
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм