Ерөнхий сайдын айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ен-ий урилгаар энэ сарын 15-17-нд тус улсад хийх албан ёсны айлчлал өнөөдөр эхэлж байна. 

Айлчлалын зорилго нь “гуравдагч хөрш” БНСУ-тай “иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх хүрээнд улс төрийн итгэлцлийг бататгах, хоёр орны хоорондын худалдаа, хөрөнгө оруулалт, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийг нэмэгдүүлэх, иргэдийн зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зэрэг асуудлыг хэлэлцэж, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар санал солилцоход оршиж байна. Айлчлалын үеэр хоёр улсын Засгийн газар хооронд хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээр, мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хооронд холбогдох баримт бичигт гарын үсэг зурна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин-д бараалхаж, Ерөнхий сайд Ли Наг Ен-тэй албан ёсны хэлэлцээ хийнэ. Мөн БНСУ-ын Үндэсний Ассамблейн болон Засгийн газрын зарим гишүүдтэй уулзаж, харилцаа, хамтын ажиллагааны  асуудлаар санал солилцохын зэрэгцээ Монгол, Солонгосын бизнес форумд оролцож, БНСУ-ын хэвлэл мэдээлэлд ярилцлага өгнө. Түүнчлэн БНСУ-д оршин сууж, амьдарч буй монгол иргэдийнхээ төлөөлөлтэй уулзана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-01-15 06:40:47
    У.Хүрэлсүх сайддаа иргэд бид их итгэл хүлээлгэж байгаа шүү, Хурдтай сайн ажиллаж АН-ын сүйтгэж хаясан эдийн засгийг босгож ажлын байр бий болгоорой
    119.40.103.162
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-01-15 05:39:29
    Хурцыгаа Эргэхээр явлаа даа
    202.179.26.169
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-15 05:30:42
    Энэ улсад манайхан очож КАЗИНО тоглоод байдаг билүү. НӨГӨӨ АЛДАРТ ЧИМЭДЦЭРЭН тэргүүтэй ах нар очдог газар МӨН ҮҮ??
    202.21.118.174
    Мэдэгдсэн Хариулах
  • Сүххүрэл 2018-01-15 05:18:36
    Гуйлга гуйхаар л явж байгаа юм байна л даа, зайлуул!!! Ичих нүүр гэж байхгүй болохоор амар юм даа!!
    150.129.140.53
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-01-15 04:13:31
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
    202.9.43.190
    Мэдэгдсэн Хариулах