Монгол Улсыг “хар жагсаалт”-аас нэн яаралтай гаргахыг ЕХ-ноос хүслээ
Европын Холбооны Зөвлөлөөс 2017 оны 12 дугаар сарын 5-ны өдөр Монгол Улсыг “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-д оруулах шийдвэр гаргасан. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар ЕХ-ны Гадаад бодлого, Аюулгүй байдлын Дээд төлөөлөгч бөгөөд Европын Комиссын Дэд Ерөнхийлөгч Федерика Могерини, Европын Холбоог даргалж буй Болгар Улсын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Екатерина Захариева болон тус Холбооны бусад 27 гишүүн орнуудын Гадаад хэргийн сайд нарт тус тус захидал илгээж Монгол Улсыг Европын Холбооны “татварын асуудлаар хамтран ажилладаггүй улсын жагсаалт”-аас нэн яаралтай гаргахыг хүсэлт болгов.

Захидалд Монгол Улсын Засгийн газар ардчиллын суурь зарчим болох нээлттэй, ил тод, сайн засаглалыг хөгжүүлэх дэлхий нийтийн үйл хэрэгт хувь нэмрээ оруулах, Европын Холбоо хийгээд нийт гишүүн орнуудтай 2017 оны 11 дүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн Түншлэл, хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хоорондын хэлэлцээрийн 38 дугаар зүйлийн хүрээнд татварын сайн засаглалыг хөгжүүлэх, ил тод, нээлттэй байдлыг дэмжих, мэдээлэл солилцоог сайжруулах чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгааг нотлов. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар Татварын ил тод байдал, мэдээлэл солилцооны Дэлхийн форумын гишүүн болох хүсэлтээ холбогдох олон улсын байгууллагуудад албан ёсоор хүргүүлэхийн сацуу Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын “татварын суурийг багасгах замаар ашгийг зувчуулахын эсрэг хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх 111 дэх гишүүн улс болсныг тэмдэглэжээ.
Эх сурвалж: ГХЯ
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCNIN  2018-01-15 03:36:15
    ene bol bidnii mongiig sorox gesen olon ulsiin valyutiin sanigiin yil ajillagaag mongolcnuud demjihgyi bgaagiin esreg awcn bgaa hudalcn zalitai arga hemjee shyy...
    68.145.61.75
    Мэдэгдсэн Хариулах
  •  2018-01-14 14:02:39
    гархаар ажиллаач: чам шиг гуйгаад болчдог бол халтар төлөг ч чадна. АЖИЛЛА нэг их баатар болж ҮҮЛний араас орох гэж байгаа бол Хорвоогоос ХАЛЬ.
    103.26.195.61
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-01-14 03:05:29
    Ичиг ичиг
    182.160.36.36
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-14 02:47:51
    олон оронд захиа бичиж менге гарздаж байхаас жагсаалтад орсон шалтгаануудынхаа нэгийг ч болтугай арилгаач эсвэл манайхыг дээрэлхээд оруулчихсан юмуу
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах
  • Хүсээд байхдаа яахав дээ ичмээр юм.  2018-01-13 20:35:28
    Хүсээд гарчдаг жагсаалт биш тэр чинь. Бас гуйгаад орчихсон ч юм байхгүй. Гулссаар байж орчоод одоо гарахад чинь бас ганц нэг дээшээ мацах алхам хийх хэрэгтэй.
    151.159.104.34
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-13 14:25:27
    гудамжны хар массаас ялгагдах юм алга жагсаалтаас гарах нэг ч алхам хийгээгуй байж нэртйгээр нь хусэхийн орнд швардахгуй яасан юм
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах