15 аж ахуйн нэгж мэргэжлийн боловсон хүчингүйгээр геодези зураг зүйн ажиллагаа явуулж байжээ
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас энэ оны төлөвлөгөөнд тусгасан дагуу геодези, зураг зүйн үйл ажиллагаа эрхэлдэг 27 аж ахуй нэгжид шалгалт хийжээ.
 
Энэхүү шалгалтын талаар нийслэлийн мэргэжлийн хяналтын дэд дарга М.Баасандоржоос дараахь асуултанд хариулт авлаа.
 
-Шалгалтаар ямар зөрчил илэрсэн бэ?
 
-Нэлээдгүй зөрчил илэрсэн. Шалгалтанд хамрагдсан аж ахуй нэгжүүдээс дөрвөн аж ахуйн нэгж байгуулагдсанаас хойш үйл ажиллагаа явуулаагүй байсан. Харин хоёр аж ахуйн нэгж дунд эрсдэлтэй байсан бол 20 аж ахуйн нэгж их эрсдэлтэй гэж үнэлэгдсэн байгаа. Түүнчлэн Барилга хот байгуулалтын яамнаас ирүүлсэн судалгаагаар геодези зураг зүйн тусгай зөвшөөрөл эзэмшигч 25 аж ахуйн нэгжийн 42 мэргэжлийн боловсон хүчинтэй байсан. Харин 15 аж ахуйн нэгж нь мэргэжлийн боловсон хүчингүйгээр геодези зураг зүйн үйл ажиллагаа явуулж байсан. Мэргэжлийн бус боловсон хүчний гүйцэтгэсэн ажлууд нь нарийвчлал, техникийн шаардлага хангаагүй, стандарт, норм, дүрэм, журам зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл мэргэжлийн болон мэргэжлийн бус ажиллагсад нь орчин үеийн геодезийн хэмжлийн багаж болон программ хангамжид найдаж ажил үүргээ гүйцэтгэж байгаа нь цаашид гарах эрсдэлийг ихээр бий болгож байгаа юм.
 
-Геодезийн зургийг хэмжлийн багаж болон программ хангамжид суурилж хийж байна гэлээ. Тухайн багаж тоног төхөөрөмжийг нь шалгасан уу?
 
-Шалгалтанд хамрагдсан 27 аж ахуйн нэгж нь геодезийн хэмжлийн 59 багаж ашиглаж байгаагаас найман багажны баталгаажуулалтын хугацаа дууссан байсан. Мөн зураг зүйн үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжид геодезийн хэмжлийн багаж байхгүй байсан зэрэг зөрчлүүд илэрсэн.
 
-Илэрсэн зөрчлүүд дээр ямар арга хэмжээ авсан вэ?

-Ер нь шалгалтанд хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн удирдлага болон гүйцэтгэгч ажилтнууд “Геодези зураг зүйн” тухайн хууль болон бусад холбогдох хууль, стандарт, норм ба дүрэм журмын талаар зөвлөмж зөвлөгөө өгч алдаа дутагдал гаргахгүй байх албан шаардлага хүргүүлсэн. Мөн дотоодын хяналтыг сайжруулж мэргэжлийн боловсон хүчнийг ажиллуулах зөвлөмжийг өгсөн.
 
-Геодезийн зураг зүйн үйл ажиллагаа явуулдаг газрууд хаанаас тусгай зөвшөөрлөө авдаг вэ?
 
-Барилга хот байгуулалтын яамнаас авдаг. Энэхүү шалгалтад хамрагдсан аж ахуйн нэгжүүдийн ихэнх нь тусгай зөвшөөрөл авсан байсан. Зарим компаниуд нь геодезийн хэмжлийн багажны баталгаажуулалтыг тоггмол хийлгэж, 9-11 заавар бүхий стандарт, техникийн баримт бичигтэй байсан юм.
 
Нийслэл таймс
Н.Алтанцэцэг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ц.Пүрэвжав 2022-08-20 13:46:40
    Сэлэнгэд УЦС-ын төсөл хийх гэсэн чинь Геодезийн зураг зурдаг газар олдохгүй юм. Хувийн кадастор гэж байгаа ч ганцхан хүнтэй тэр нь хаанаа ч хүрэхгүй юм