Налайхын бичил уурхайнуудыг хаах эсэхийг иргэдээр нь шийдүүлнэ

Налайх дүүрэгт хууль бусаар нүүрс олборлогчдын асуудлаар ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар ажлын хэсгийн хуралдаан зарлаж зөвлөлдөх уулзалтыг хийлээ.  Холбогдох яамдаас Засгийн газрын хуралдаанд Налайх дүүрэгт хууль бусаар олборлолт явуулж буй нүүрсний цооногуудыг хаах санал ирүүлсэнтэй холбоотойгоор Налайх дүүргийн нутаг дэвсгэрт хууль бусаар нүүрс олборлож байгаа иргэдийн эрүүл мэнд амь нас хохирох явдлыг таслан зогсоох санал зөвлөмж гаргах зорилгоор тус дүүргийн иргэдийн дунд зөвлөлдөх санал асуулга зохион байгуулж гарсан саналыг илтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм.

Энэ дагуу МХЕГ-аас 16 хүний бүрэлдэхүүнтэй шалгалтын баг Налайх дүүргийн нүүрс олборлогч аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт явуулж урьдчилсан дүгнэлтийг гаргаад байна. Өнөөдрийн байдлаар тусгай зөвшөөрөлтөй 30 аж ахуй нэгж 102 аманд цооног гарган 200 гаруй ажилтантай нүүрс олборлолт явуулж байна. Нүүрс олборлож байгаа ажилчдын албан ёсны тоо 200 гаруй гэх боловч аж ахуй нэгжийн эзэдтэйгээ гэрээ хийх зэрэг байдлаар нийт 1200 гаруй иргэн нүүрсний цооногуудад өдөр тутам ажиллаж байгаа ажээ.

1999 оноос өнөөдрийг хүртэл 237 хүн нас барснаас сүүлийн 10 жилд 103 нь амь насааа алджээ. Иргэдийн амь насаа алдаж байгаа гол шалтгаан нь хөдөлмөрийн аюулгүй байдал хангагдаагүй, уурхайн үйл ажиллагаа явуулах норм стандарт мөрдөөгүй цооногт  гар аргаар нүүрс олборлосноос агааргүйдэж, нуралт үүссэнээс, татлага ган байхгүйгээс үүдэлтэй юм. 

Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор чиглэл чиглэлээр ажиллаж нэгдсэн санал дүгнэлтээ ирэх долоо хоногт гаргаж, Үндэсний Статистикийн хорооноос Налайх дүүргийн иргэдээс уурхайн цооногуудийг хаах эсэх асуудлаар санал асуулга явуулж танилцуулахыг үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-01-15 05:37:33
    Чааваас даа. аргаа ядсан алхам болж байна. Төр нь юу хийхээ мэдэхээ болжээ гэж ойлгогдож байна.
    43.228.130.60
    Мэдэгдсэн Хариулах
  • -!- 2018-01-12 14:31:34
    Хаах зайлшгүй шаардлагатай л гэж Төр үзэж байгаа бол хаах л хэрэгтэй шдээ!!! Иргэдээс асуух нэрийдлээр дараа хариуцлагаас зайлж байгаа юм!!!
    150.129.140.53
    Мэдэгдсэн Хариулах