ФОТО: Татвар болон тэтгэврийн насыг нэмсэнийг эсэргүүцэж иргэд жагслаа

Татвар, нийгмийн даатгалын шимтгэл, тэтгэврийн насны нэмэгдүүлэх шийдвэрээ цуцлахыг Засгийн газраас шаардаж 10 гаруй мянган хөдөлмөрчид өнөөдөр орон даяар жагслаа.

Жагсаалын үеэр хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг уул уурхай, төмөр зам, авто тээвэр, боловсрол, эрүүл мэндийн салбарын төлөөллүүд тэтгэврийн нас, татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн нэмэгдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн юм.

Тухайлбал, газрын гүнд олон цагаар ажилладаг уурхайчид, төмөр замчдын дийлэнх олонх нь тэтгэвэрт гарах наснаасаа өмнө хөдөлмөрийн чадвараа алдаж группэд гардаг, ар гэрээсээ хол, хүнд хортой нөхцөлд ажиллаж олсон цалингаас нь татвар нэрийн дор төр засаг булаан авч байгааг эрс буруутгаж байлаа.

Жагсаал, цуглаанд оролцогчид төрийн ордныг нэг удаа гороолж, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн юм.



Тэд шаардлагадаа "Засгийн газраас гаргаж байгаа иргэд, хөдөлмөрчдийн нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулж зарим төрлийн албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээ, өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн шийдвэрүүд нь нийгмийн бухимдлыг бий болгож ажиллагчдын эсэргүүцэл, тэмцлийг өрнүүлэхэд хүргэж байна.

Иргэд, хөдөлмөрчдөд татварын дарамт бий болгосон, тэтгэврийн нас, нийгмийн даатгалын шимтгэлийн хэмжээг нэмэгдүүлсэн Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийг зөрчсөн шийдвэрийг эргэн харж өөрчлөх асуудлаар нэмэлт хэлэлцээр байгуулсан боловч Засгийн газрын зүгээс хэлэлцээрээр хүлээсэн үүргээ биелүүлэх тал дээр хойрго хандаж, асуудлыг шийдвэрлэх чиглэлээр шуурхай арга хэмжээ авахгүй байгааг МҮЭ-ийн холбооноос эсэргүүцэж буруушааж байна.

Иймд дараах асуудлуудыг 2018 оны 01 дүгээр сарын 17-ны дотор шуурхай шийдвэрлэж хариу өгөхийг ШААРДАЖ байна. Үүнд:

  • Хувь хүний орлогын татварын хэмжээг нэмэгдүүлсэн шийдвэрийг эргэн авч үзэж өөрчлөх.
  • Өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг нэмэгдүүлсэн хуулийг хүчингүй болгох.
  • Нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг үе шаттай нэмэгдүүлэх хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахыг шаардаж байна.

Холбогдох арга хэмжээг нэн яаралтай аваагүй тохиолдолд тэмцлийн үйл ажиллагаагаа улам эрчимжүүлж хөдөлмөрийн хамтын маргааныг эхлүүлэхээ мэдэгдэе" гэжээ.




































Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-01-29 05:07:08
    ийм хортой агаараар амьсгалж байгаа биднийг харин эсрэгээрээ тэтгэврийн насыг багасгах хэрэгтэй гэж бодож байна
  • иргэн 2018-01-26 06:18:54
    Татварын нэмэгдэл, тэтгэврийн насны нэмэгдлийг эсэргүүцэж байна.60 аас дээш настай хүнээс хөдөлмөрийн бүтээмж гарах уу.Залуусдаа ажлын байраа тавьж өгөөч.
  • Иргээ 2018-01-14 15:12:06
    Татварын нэмэгдэл, тэтгэврийн насны нэмэгдлийг эсэргүүцэж байна.
  • Зочин  2018-01-14 04:09:57
    Жолооч хүнээр бодход 65нь настай өвгөн энэхүү хурдтай овтомашинаар албан үүргээ гүйцэтгэж чадахгүй уу!!! Ядаж нүд нь гүуйгагүй шүү дээ
  • ard 2018-01-13 14:22:10
    Minii aab 60tai tetgevert garaad barag margaash ni uhsendee
  • Иргэн 2018-01-13 11:26:27
    Ядуурал улам их нэмэгдэж,нам дагасад нь гайгуй амьдрах болж байна даа.Юу унэн энэ унэн болж байна.
  • ккк 2018-01-13 09:59:46
    МАН-ыг сонгож гаргаж ирснийхээ шанг хүрт дээ.
  • ТЗ 2018-01-13 04:03:11
    Хэрэв шийдвэр өөрчлөгдөхгүй бол ТЭЦ-үүдийн нүүрсний тээврийг зогсооход УБ хот хэд хоног тэсэхийг хар л даа.
  • ZOCHIN  2018-01-13 03:02:32
    DEMJIJ BAINA.OLON JILIIN DARAA UR HUUHDUUD CHINI YG INGEJ JAGSAHGUIN TOLOO AVILGACHIDIIN ESREG TEMTCEH N ZOV .AVILGACHIN BAYR ,ELBEGDORJ , M.ENH...
  • ZOCNIN  2018-01-13 02:06:22
    ene zasgiin gazar cn orshin togtnox erxgyi bolloo doo .. helsen yarisan ni esregeeree..
  • Бат 2018-01-13 01:21:43
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  •  2018-01-12 15:16:42
    нэг ДАНЖААД САНАА бол ИХ-д 65 нас хүртлээ байх санаа шүү дээ. ТАТвар нэмэхийг сая дахин эсэргүүцнэ.
  • өвөө 2018-01-12 14:42:45
    Тэтгэврийн насыг уртасгадаг үнэхээр буруу. Хэзээ хөгшчүүл нь зайгаа тавьж,залуучууд нь ажилд орох болж бнаа. Тэгээд ч манай Монгол шг амьдралын баталгагүй улсад...
  • ??????? 2018-01-12 14:28:32
    Би 1961 онд төрсөн, насаараа багш хийж байна, 2021 онд тэтгэвэрт гарах ёстой байсан. Гэтэл 2026 он хүртэл хүлээх болж байна!!!
  • bold 2018-01-12 14:10:50
    German ylsad 67 nasandaa tetgewert garna.Manai mongold 55-57nas yag toxirno.Yagaad gewel naslaltiin zörvv ASIAi oron bolon EUROPA oron öör .Europa ylsad 80-9...
  • уурхайчин 2018-01-12 12:43:06
    ШҮҮХ Прокурорууд ямар ачаалалгүй3- 5 сая төгрөг авдаг харин уурхайчид эрс ялгаатай ард төрийн албан хаагчид турхирч завшиж болзошгүй
  • Зочин 2018-01-12 11:05:32
    Наад дүлий годилууд чинь хөдлөхгүй бол босоцгооё.Яаж 65 нас болгож чадаж байнаа.Үхэхийн мөр тэмцээд үхсэн нь дээр
    •  2018-01-12 15:17:54
      ТИйм шүү. 76 бөөсийг няслаад хаяхад ард нь юу үлдэх бэ дээ.
  • ZOCHIN 2018-01-12 11:03:21
    ENE JAGSAALIIG BUREN DEMJIJ BNA ! ZASGIIN GAZAR BOLON IH HURAL OGTSOR !!! IIM LUIVARCHIN TUR BAIDAGGUI YUM !!!