Байгууллага бүр дэргэдээ "Хүүхэд харах үйлчилгээ"-г байгуулах боломжтой
Улсын хэмжээнд 2-5 насны буюу цэцэрлэгийн насны 243 мянган хүүхэд байна. Өнгөрсөн хичээлийн  жилд 181 мянган хүүхэд улсын цэцэрлэгт, төрийн бус өмчийн цэцэрлэг, хувилбарт цэцэрлэг, гэр цэцэрлэг гээд нийт 193 мянган хүүхэд хамрагдсан.
Харин энэ шинэ хичээлийн жилд нийт 199-200 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдах боломжтой болох юм. Өөрөөр хэлбэл, эдгээр хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах боломж бий гэсэн үг.

Нэг нас зургаан сартайгаас 3 хүртэлх насны хүүхдийг  “Хүүхэд харах үйлчилгээ”-нд хамруулбал 3-5 настай хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд бүрэн хамруулах боломжтой гэсэн судалгаа гарчээ. Үүнийг албан байгууллага, аж ахуйн нэгжүүд хэрэгжүүлж болох юм байна. Жишээлбэл, тухайн байгууллага дэргэдээ 2-3 өрөө гаргаж “Хүүхэд харах үйлчилгээ”-ний хэлбэрээр явуулах юм бол хүмүүс ажилдаа ирэхдээ хүүхдээ аваад ирэх юм.

Дашрамд дуулгахад, энэ жил Дэлхийн банкны төслийн хүрээнд 17 цэцэрлэгийн барилга ашиглалтад орно. Эхний ээлжинд 8 барилгыг улсын комисс хүлээн аваад байна.Үлдсэн барилгыг ирэх 10 дугаар сард хүлээн авах аж.

Харин орон нутгуудад 4-5 цэцэрлэгийн барилга ашиглалтад юм. 2014 ондоо 30 гаруй цэцэрлэгийн барилга ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2014-08-18 09:40:31
    dergedee 2-3 uruu gargaj genuu. Baiguullaga n tsesterleg bolohnee.Harin baiguullaga n tsetserleg shig tuv dotroo bish uur gazar baiguulbal yu m gehees,kkkkkkkkk
    202.21.105.46
    Мэдэгдсэн Хариулах