3үүн дөрвөн замын давхар гүүрэн гарцын ажил энэ онд эхэлнэ

Энэ онд Улсын төсөв, Нийслэлийн болон Замын сангийн хөрөнгөөр нийт 49,7 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр дүүргүүдэд 34 төсөл арга хэмжээний хүрээнд ээлжит зам засвар, тэмдэг тэмдэглэгээ, гол болон туслах замуудыг шинээр нэмж барих, өргөтгөл шинэчлэлийн ажлууд хийгдэх юм байна.

Тухайлбал,  Сүхбаатар дүүргийн 16,18 дугаар хороонд байрлах Тоосгоны үйлдвэрийн авто замын ажил, Баянзүрх дүүргийн 5, 22 дугаар хороо, Монелын уулзвараас урагш УСУГ-ын авто баазын өмнөх уулзвар хүртэлх зам, Чингэлтэй дүүргийн долдугаар хороо, Далан давхрын шинэ авто замаас 224 дүгээр цэцэрлэг хүртэлх замыг шинээр барих аж.
 
Мөн дугуйн замын дэд хөтөлбөрийн хүрээнд Баянзүрх дүүргийн зүүн талд байрлах нохойтой хөшөөний уулзвараас 10 дугаар хорооллын Хермес төвийн уулзвар хүртэл нарны замаа дагаад дугуйн замын ажил хийгдэх юм байна.

Түүнчлэн Нийслэлийн засаг даргын мөрийн хөтөлбөрт Зүүн дөрвөн замын уулзварыг хоёр түвшнийх болгоно гэж тусгасны дагуу давхар гүүрэн гарцын ажил энэ онд эхлэхээр төлөвлөсөн. Энэ ажлын хүрээнд уулзварын өргөтгөл, шинэчлэлийн ажлууд давхар хийгдэнэ. Тус гүүр  хийгдсэнээр Нарантуул худалдааны төвийн баруун урд уулзвараас Сансарын тунел хүртэлх,  Бөхийн өргөөний уулзвараас Кино үйлдвэрийн урдах уулзвар хүртэл үргэлжлэх авто машиний түгжрэл эрс буурч, иргэд ая тухтай саадгүй зорчих боломж бүрдэнэ гэж Нийслэлийн авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра ярилаа.
 

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Болд 2018-03-24 07:49:17
    Малын эмч ярьсаар байгаад 3 жил болох юм байна.
  • zochin 2018-01-12 17:59:03
    Hyatadyn 500 sayiin zeeleer hiiheer 2010 onooa l yarij bna. bitgii hudlaa piard. hot ene ajliig gatsaaj irsen
  • irgen 2018-01-12 11:49:45
    hudlaa yariad baihaar hurdan hiigeecheee. Erdoo zuun baruun hoyr 4 zamiig davhar bolgochihvol aygui uchritai bolchih geed baina. Daraa ni hotiin baruun chigleli...
  • Start 2018-01-12 05:31:30
    Start