Б.Бат-Эрдэнэ: Тэтгэврийг үе шаттайгаар нэмэгдүүлмээр байна

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нэмэгдлийн хэмжээ тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Тогтоолын төсөлд сар бүр нэмэгдэл, мөнгөн тусламж авч байсан Монгол Улсын баатар, хөдөлмөрийн баатар, ахмад дайчин, алдар цолтон ахмад настанд сар бүр 200 мянган төгрөг, Монгол Улсын төрийн шагналт, төрийн соёрхолт, гавьяат цолтон, Улсын ударник, хувьсгалт тэмцлийн ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Үндсэн хуулийг хэлэлцэж баталсан /1990-1992/ Ардын Их Хурлын депутат, Улсын Бага хурлын гишүүн ахмад настанд сар бүр 150 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор тусгажээ. 

Тогтоолын төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Өнгөрсөн дөрвөн жилд аравхан мянган төгрөгөөр тэтгэвэр нэмэгдүүлсэн. Ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх асуудлыг үе шаттайгаар анхаарах хэрэгтэй байна” гэсэн байр сууриа илэрхийллээ. Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан “Ирэх 2019,2020 онд тэтгэврийг хэрхэн нэмэгдүүлэх бодлогоо тодорхойлмоор байна” гэсэн байр суурийг илэрхийлж байлаа. 

 

П.ГОО

Оллоо.мн 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин  2018-01-21 08:17:58
    Тэтгэвэр нэмнэ гэж хэдэн жил ярьчихаад хэдэн төгрөг нэмсэн болж хөгшчүүлийг доромжлохоо болимоор юм нөгөө хэд нь нүдээ бүлтийтэл горидоод л нэг юм авах болохо...
  • зочин 2018-01-13 03:48:54
    Аварга минь тэтгэвэр нэмэхээс наана наад нас нэмснээ рэгэж хар. Тэтгэвэр авах хүн цөөн гарна шүү. Наслахгүй байгаа иргэдээ битгий ингэж доромжил.
  • zochin  2018-01-12 09:43:57
    uls tuildaj bxad yunii chin nemegdel
  • зочин  2018-01-12 07:56:57
    Мөнгөөр олгосон гавъяат цолтонгуудад давхар мөнгө олгох нь тэмээн дээр ямааны гарз болж байна даа.
  • Өвгөн 2018-01-12 05:38:46
    Инфляцтай холбоотойгоор нэмэгддэг механизм байхад, үүнтэй холбоотой тэт/сан нь өсөж байх гэвэл тэтгэмжийн яриаг орхих бол уу, тооцоо нь юу болдог юм бол доо ......
  • иргэн 2018-01-12 05:14:05
    76 малаа тэтгэвэр тэтгэмж хоероо ялгахгуй алдар цуутанд тэтгэмж егне гэхээр тэтгэвэр яриад тэтгэврийн ялгааг ойртуулна гэдэг нь буруу хуулиа мэдэхгуй даанч юмаа...
  • хуульч 2018-01-12 05:12:09
    ЖИРИЙН ИРГЭД ,ХӨЛС ХӨДӨЛМӨРӨӨР ОЛСОН МӨНГӨНӨӨСӨӨ НИЙГМИЙН ДААТГАЛ ТӨЛСӨН ХУРИМТЛАЛААС НЭГ ХЭСЭГ ДАРГАНЦАРЫГ ТӨР ТЭЖЭЭДЭГҮЙ ЮМ,
  • зочин 2018-01-12 05:09:36
    санал нэг бна тэтгэмж тэтгэврийн эх уусвэр нь шал еер шуудээ тэрбишдагва бат эрдэнэ хоер ч ууний ялгааг мэдэхгуйдээ ндш их телсен бол их л авах естой
  • иргэн 2018-01-12 05:06:32
    тэтгэмж ярьж байхад л тэтгэвэр яриад байх юм уих ын гишууд бугдээрээ мэдрэл муутай юмаа их цалин авч байсан хумуус ндш их телж байсан учраас л их тэтгэвэр авдаг...
  • Бат 2018-01-12 05:03:47
    Бага тэтгэвэр их нэмэх тухай уг нь буруу шүү дээ их тэтгэвэр тогоолгосон хүн улсад тэтгэвэрийн санд ихийг л тушаасан бага тэтгэвэртэнгүүд бага тушаасан шүү дээ...
    • иргэн 2018-01-12 07:29:58
      яг үнэн зарим нь ажил хийхгүй байж байгаад хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоолгодог зарим нь 30-35 жил татвар төлөөд 55,60 хүрээд тэтгэвэр авдаг
  • ЗОЧИН 2018-01-12 05:00:59
    ТЭТГЭВРИЙГ 1600000 -Д ХҮРГЭ
  • irgen Suhee 2018-01-12 04:52:29
    baga tetgevertei ahmaduudiinhiig l iluu hemjeegeer nemmeer bnashdee,ted l hoorhii bna.Shine UH batlaltsahad bsan dep0uud bolonBaga hurliin gishuun baigsadad tus...
  • zochin 2018-01-12 04:30:14
    tetgever nemeh heregtei ulsad heden jil ajillasan geh ....
    43.242.242.140
    Мэдэгдсэн Хариулах