87 уурын зуухыг ээлж дараагаар нь татан буулгана
Өнгөрсөн оны наймдугаар сарын 21-нд эхэлсэн. “Амгалан” дулааны цахилгаан станцын бүтээн байгуулалтын ажил айлууд нь газраа чөлөөлөхгүйгээс дөрвөн сарын хугацаанд зогссон билээ. Тэгвэл одоо айлуудын газрын нөхөн төлбөрт өгөх санхүү нь НИТХ-аар шийдэгджээ. Үүнд нийт 20 гаруй тэрбум төгрөгийг төсөвлөсөн байна.

Уг цахилгаан станц ашиглалтад орсноор зүүн зах руу түгээж байсан дулаанаа хотын төв болон баруун тийшээ хуваарилах боломжтой болох ажээ.
Хотын зүүн зах руу байшин барилга нэлээд их баригдаж байгаа бөгөөд энэ бүхнийг “Амгалан” дулааны цахилгаан станц бүхэлд нь дулаанаар хангах ажээ.
Өөрөөр хэлбэл, тус станцаас хоёр  том шугам татаж байгаа бөгөөд нэгийг нь “Нарантуул” зах хүртэл, нөгөөг нь Шархадны чиглэлд татаж байгаа юм байна.     

Ийнхүү тус станц үр өгөөжөө өгч эхэлсэнээр Баянзүрх дүүргийн жижиг, том нийлсэн 87 уурын зуухыг ээлж  дараагаар нь хааж, татан буулгах гэнэ.  
 
Г.Уянга
оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2014-08-18 04:48:59
    Ганц урагштай яваа нь эрчим хүчнийхэн байх шив дээ.
    202.70.44.46
    Мэдэгдсэн Хариулах