2012-2015 онуудад утаанд 137 тэрбум төгрөг зарцуулсан байна гэв
УИХ-ын чуулганы хуралдаанаар Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Ерөнхийлөгч өчигдөр хэд хэдэн телевизээр энэ удаагийн УИХ утаатай тэмцэж чадахгүй, ашиг унахгүй бол хөдлөхгүй гэсэн утгатай асуудал ярьсан. Дахиад сан бүрдүүлээд утааны нэрээр мөнгө идэх гэж байгаа хэмээн УИХ руу дайрсан. Гэвч  2012-2015 оны хооронд утаанд 137 тэрбум төгрөгийг хэн гэдэг дарга юунд зарцуулаад мөнгө нь хаашаа орсон юм бэ?гэх асуудал тодорхойгүй байна. Н.Цэрэнбат сайд асуудал шүүх дээр явж байгаа тайлбар өгч байна. Тэгэхээр юуны түрүүн эдгээр хүмүүсийг нэртэй устай нь зарлах хэрэгтэй.  Өнөөдөр ард иргэд хариуцлага нэхэж байна. Тийм учраас өмнө нь агаарын бохирдолд хэн хэчнээн төгрөг зарцуулсныг ил тод болгох хэрэгтэй.   Нэгэнт сан хардлага дагуулаад байгаа учрааас энэ санг шинэ хүмүүсээр бүрдүүлэх ёстой. Сангийн хөрөнгө юунд зарцуулагдаж байна гэдгийг холбогдох байнгын хороо сар бүр хянаж мэдээлэл авдаг болох хэрэгтэй. Мөн одоо зуух тараах асуудал явахгүй. Үүний оронд Багануурын уурхайн дэргэд нүүрс угаах үйлдвэр барьж болно” гэлээ.
 
П.ГОО
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-01-25 09:24:09
    bayachyydiin barisan baishind barlagyydaa chihej oryylaad byyan bolooch
  • Зочин 2018-01-11 17:26:56
    Энэ мөнгөөр гэр хорооллыг орон сууцанд оруулсан бол утаа гаргадаг олон яндан цөөрөх бсан бх даа
  • Tod 2018-01-11 09:12:02
    Bargal bugdiin oron suuchilchih mungu bsn um bish uu? Ugui gevel hichneen, emnleg, tsetserleg surguuliuudiig shinchelchih mungu bna.