Баянмонголын 50 жилийн ойн шилдэг бүтээлийн тоглолтууд эхэллээ

Одоогоос 50 жилийн тэртээ Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Т.Чимэддоржийн удирдлагаар анхны тоглолтоо үзэгчдийн хүртээл болгож байсан тэр цагаас хойш Монгол улсад эстрад, рок поп, жазз урлаг хөгжих нөхцөл суурь болж өдгөө хагас зуун жилийн түүхтэй уран бүтээлээ туурвиж буй Баянмонгол жазз найрал хөгжмийн уран бүтээлчид энэ онд түүхт баярын ойгоо тэмдэглэхийн сацуу шилдэг бүтээлийн тоглолтуудаа үзэгч сонсогчдодоо толилуулахаар болжээ. Тэд ойн хүрээн дэх анхны тоглолтоо Movie Swing-р эхлүүлэх гэнэ.

James Bond 007, Rocky, Mission Impossible, Бригадаа, Шурик гэх зэрэг Дэлхийн болон Монголын шилдэг киноны дуу хөгжмөөс толилуулах тус тоглолт 2018 оны 01 сарын 19-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд болно.

Тоглолтод Улсын Филармонийн Баянмонгол жазз найрал хөгжим, удирдаач С.Саруул-Од /СТА/, гоцлол дуучин Н.Наранбаатар /СТА/, Ц.Хулан /СТА/, Б.Дэлгэрбаяр /СТА/, Т.Отгонбаяр нар оролцож киноны дуу хөгжмийг тайзнаа эгшиглүүлэх аж.

Тасалбарыг Филармонийн кассаар болон Movie swing киноны дуу, хөгжмийн тоглолт сайтаар худалдаалж байгаа бөгөөд Юнителийн хэрэглэгчид 100gg оноогоор 5000₮ хямдруулан авахаас гадна 1900-1800-р үнэгүй хүргүүлэн авах боломжтой.

Сэтгэлд хоногшсон киноны дуу хөгжмөөр хөглөгдөж нэгэн үдшийг өнгөрүүлэхийг хүсвэл Филармонийн концертыг танхимыг зорихыг хүсье.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 70118012, 99925074, 88004849 дугаараас лавлана уу. 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-01-12 13:19:45
    Usgiin aldaa sain hyanaj bmaar yum bna shuu. Medeenuuded chini bagagui aldaanuud bh yum bna shuu.
    85.115.60.202
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-01-11 07:00:58
    ойн хурээнд эхнэрээ арамталж амийг нь хоруулдаг эрдэнийн хешеег босгох биз содончимэг
    202.9.43.225
    Мэдэгдсэн Хариулах