
Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин Г.Номуундарь хүчирхийлэлд өртсөн тухайгаа бичлэг хийн олон нийтийн сүлжээгээр цацсан. Энэ дагуу уг хэрunau Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс болон Улсын мөрдөн байцаах газарт шалгагдаж байгаа юм.
Г.Номуундарь охины өмгөөлөгч Р.Булгамаа,О.Чулуунчимэг болон хүчирхийллийн эсрэг төрийн бус байгууллагын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Г.Номуундарь охины өмгөөлөгч, хуульч Р.Булгамаа "Г.Номуундарь арваннэгдүгээр сарын 30-ны өдөр өөрийн цахим хуудсаараа хүүхдүүдийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлсэн. Энэ Г.Номуундарь нь өөрийнхөө болон эцэг эхийг нэр төрийг эрсдэлд оруулсан, зоригтой алхам болсон. Өнөөдөр Г.Номуундарь охины ярьсан асуудал хэрхэн шийдвэрлэгдэх нь анхаарал татаж байна. Иймээс энэ талаар охины өмгөөлөгчид мэдээлэл хийж байна” гэлээ.
Г.Номуундарь охины албан ёсны хууль зүйн туслалцааг Ц.Баасандоржоор өмгөөлөгчөөр ахлуулсан хуулийн баг өгч байгаа аж. Тэд дараах мэдээллийг өглөө.
Г.Номуундарь охины өмгөөлөгч Р.Булгамаа,О.Чулуунчимэг болон хүчирхийллийн эсрэг төрийн бус байгууллагын төлөөллүүд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Г.Номуундарь охины өмгөөлөгч, хуульч Р.Булгамаа "Г.Номуундарь арваннэгдүгээр сарын 30-ны өдөр өөрийн цахим хуудсаараа хүүхдүүдийн гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлсэн. Энэ Г.Номуундарь нь өөрийнхөө болон эцэг эхийг нэр төрийг эрсдэлд оруулсан, зоригтой алхам болсон. Өнөөдөр Г.Номуундарь охины ярьсан асуудал хэрхэн шийдвэрлэгдэх нь анхаарал татаж байна. Иймээс энэ талаар охины өмгөөлөгчид мэдээлэл хийж байна” гэлээ.
Г.Номуундарь охины албан ёсны хууль зүйн туслалцааг Ц.Баасандоржоор өмгөөлөгчөөр ахлуулсан хуулийн баг өгч байгаа аж. Тэд дараах мэдээллийг өглөө.
Гэрчүүдийг хуулийн дагуу, үнэн зөв мэдүүлэг авсан эсэхэд эргэлзээтэй байна
-Ажлын хэсэгт байгаа цагдаагийн зарим албан хаагч гэрчүүдийг байцаахдаа Эрүүгийн Хэрэг Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 5.1.2.5-д “...өмгөөлөгч нь өмгөөлж байгаа сэжигтэн, хохирогч, яллагдагч, шүүгдэгч, ялтны, эсхүл өөрийнхөө хүсэлтээр хийгдэж байгаа мөрдөн шалгах ажиллагаанд байлцаж. аль ч үед асуулт тавих, хүсэлт гаргах эрхтэй” гэж заасныг зөрчин, өрөөндөө байсан боловч байхгүй гэж жижүүр цагдаагаар худлаа хэлүүлж, утсаа унтрааж байгаад гэрчүүдийг байцаасан хууль бус үйлдэл гаргасан. Иймд Гэрчүүдийг хуулийн дагуу, үнэн зөв мэдүүлэг авсан эсэхэд эргэлзээ төрж байна. Хууль зөрчин, өмгөөлөгчийг байлцуулахгүй гэрчүүдийг байцаасан уг албан тушаалтанд хариуцлага тооцуулахаар ЦЕГ-ын Дотоод Хяналт Шалгалт, Аюулгүй Байдлын Хэлтэст гомдол гаргаж шалгуулна.
Хэрэгт холбогдсон этгээдүүд оргон зайлсан байж болзошгүй байна
Г.Номуундарь охины бичлэгтээ ярьсан газар, цаг хугацаанд хэрэгт холбогдсон этгээдүүд, тухайн нэр нь дурдагдсан хүүхдүүд байсан нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдоод байхад цагдаагийн байгууллага өнөөдрийг хүртэл эрүүгийн хэрэг үүсгээгүй, эрэн сурвалжлаагүй, хэрэгт холбогдогчийг авчрах тухай арга хэмжээ аваагүй байгаа. Энэ нь Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж байна. Хүчирхийллийн хэрэгт холбогдсон 2 этгээдээс өнөөдрийг хүртэл цагдаагийн байгууллагад ямар ч мэдүүлэг аваагүй байна. Холбогдох төрийн байгууллага хилийн хориг тавиагүйгээс гэмт этгээдүүд оргон зайлсан байж болзошгүй байна. Дээр нь энэ этгээдүүдийг эрэн сурвалжлах үйл ажиллагаа хийгдээгүй аж. Хэрэгт холбогдсон этгээдүүд өнөөг хүртэл Монгол улсын хилээр орж ирээгүй байгаа гэсэн юм. Цагдаа болон Прокурорын байгууллагаас гэмт хэрэгт үйлдсэн этгээдүүдийг эрэн сурвалжилж. авчирч байцаалт авч, эрүүгийн хэрэг үүсгэж, уг хэргийг мөнгөний олон бусад нөлөөнд авталгүйгээр шударгаар, хуулийн дагуу шалгаж, гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд хариуцлага хүлээлгэхийг хүсч байгаагаа өмгөөлөгчдийн зүгээс дуулгаж байлаа.
Прокурорын байгууллагын зарим ажилтнууд нийгэмд үндэслэлгүй мэдээлэл тарааж байна
Мөн хэрэг шалгалтын ажиллагаа дөнгөж эхлэх гэж байхад хэрэгт холбогдсон этгээдүүдийг өмгөөлж, буруу ташаа мэдээлэл өгсөн УЕП-ын газрын Өлзийжаргал гэгч прокурорт хариуцлага тооцуулах гомдол гаргасан. Ямар шалтгаанаар УЕП-ын хариуцлагатай албан тушаалтан хэт нэг талыг барьсан, гэмт этгээдүүдийг хаацайлсан үндэслэл муутай мэдээлэл тараасныг ойлгох боломжгүй бөгөөд эндээс прокурорын байгууллага энэ гэмт хэргийг үнэн зөвөөр, хараат бусаар шалгах эсэхэд эргэлзээ төрж байна. Ер нь хэрэгт холбогдогч хүүхдүүд мөнгөтэй, баян айлын хүүхдүүд байгаа учир Цагдаа, Прокурорт нөлөөлж байна уу гэх эргэлзээ төрж байгаа гэдгээ мөн өмгөөлөгчдийн зүгээс хэллээ.
Хүчирхийлэл үйлдсэн этгээдүүд Г.Номуундарийг хүчирхийлсэн тухайгаа бусдад бахархан ярьж нэр хүндийг нь гутаан доромжилж байжээ
Хүчирхийлэл үйлдсэн этгээдүүд Г. Номуундарь охиныг хүчирхийлснийхээ дараа ангийнх нь болон болон сургуулийнх нь хүүхдүүдэд энэ тухайгаа ярьж, тарааж, үүнээс болж хохирогч охин сэтгэл санааны хүнд дарамтыг 2 жил гаруй хугацаанд ганцаараа үүрч явснаасаа болж амиа хорлох тухай хүртэл бодох болсон ч зориг гарган өөрийн болоод гэр бүлийнхээ нэр хүндийг золиосон байж "Бусдад байгаа ийм зовлонг үүрэлцье, тэгвэл амар тайван амьдрал жамаараа ирнэ" гэсэн бодлоор уг гэмт хэргийг илчилсэн тухайгаа Г.Номуундарь охин өмгөөлөгч нартаа ярьжээ.
П.ГОО
Оллоо.мн