"Элс үү", "шавар уу"
Жилийн ихэнхэд цас мөстэй байдаг манай орны хувьд хийж бүтээх, барьж байгуулах боломж зуны гурван сард л олддог. Харамсалтай нь бид энэ тааламжтай үедээ хүн бүхэн амарч байх ёстой гэсэн сэтгэхүйтэй болохоор найр наадам, амралт зугаалга хэсээд алга болцгоох юм даа.
 
Тийм болохоор барилга бүтээн байгуулалтын ажилд гадаадын ажилчид их бий. Сүүлийн үед Хятадуудаас илүү хойд солонгосчуудыг барилга дээр түлхүү ажиллуулдаг болоод байгаа. Цалин голохгүй, дэг журамтай, нямбай, ажилдаа найдвартай, гарч орохгүй амар хүмүүс гэх юм билээ.
 
Саяхан тэдний хэдтэй нь уулзлаа. Монголд ирээд хэдэн сар болсон ч гэсэн хэ сурахдаа мэрийлттэй бололтой. Хэл амаа амархан ололцоод байх маягтай юм. Харин элсийг “элс үү”, шаврыг “шавар уу”, блокыг “блок уу” гэх мэтээр бүх л нэр үгийн ард уу, үү гэх юм.
 
Учрыг нь амархан оллоо. Тэд аливаа зүйл рүү заагаад монгол ажилчдаас асуудаг юм байна. Тухайлбал тоосго руу заагаад асуухад нь монголчууд тоосго уу гэж лавлаж асуудаг. Тэгээд л тоосго уу гээд сураад авчихдаг аж. Бид өөрсдөө төдийлөн анзаардаггүй ч хүн юм асуухад дандаа л лавлаж асуудаг зуршилтай бололтой. Сонин дээр сонин юм бичдэг жишгээр сонирхуулахад ийм байна даа.
Монголын мэдээ
Ж.Баярсайхан

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.