Зурагтын эцсийн уулзварыг хаав
Хувьсгалчдын гудамж буюу Зурагтын шинэ эцсийн буудлаас Баянхошууны уулзвар хүртэлх 4.6 км авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд Хөтөлөөс Жанцангийн уулзвар хүрэх 1.2 км авто замыг энэ сарын 18 буюу өнөөдөр өглөөний 06:00 цагаас энэ сарын 26 хүртэл бүтэн хааж, суурь асфальт бетон хучилтын ажил гүйцэтгэхээр болсон байна.

Уг зам дээр засварын ажлыг гүйцэтгэх хугацаанд тээврийн хэрэгслийн болон нийтийн тээврийн хөдөлгөөн зохицуулалтыг Нийслэлийн Замын цагдаагийн газар, Нийслэлийн Тээврийн газраас хийх аж.

Тэгвэл Зам, тээврийн яамны зүүн талын зам буюу Чингисийн өргөн чөлөөг Нарны замтай холбох Энхтайваны гүүрийн баруун доод талын холбоос замын хөдөлгөөнийг өнөөдөр өглөө нээсэн байна. Өнгөрөгч бямба гаригт бүтэн хааж замын засварын ажлыг хийсэн юм.  

Ами
Оллоо.мн
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.