С.Амарсайхан: Газрын маргааныг хурдан шийддэг болно

НИТХ-ын дарга С.Амарсайхан захирамж гаргаж, тус захирамжид нийслэлийн иргэд оршин суугчид газрын албатай холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилт, иргэд оршин суугчдын санал гомдлыг НИТХ-ын ажлын алба болон Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд 2017 оны 12 дугаар сарын 22-ноос 2018 оны нэгдүгээр сарын 18-ныг хүртэл хүлээн авч эхэлсэн. Эдгээр санал гомдолд үндэслэн олон нийтийн хэлэлцүүлэгийг энэ сарын 22-ны өдөр Соёлын төв өргөөнд зохион байгуулахаар болсон байна.

Энэ талаар НИТХ-ын дарга С.Амарсайхан “Газрын албатай холбоотой төрийн үйлчилгээг иргэд олон нийтэд түргэн шуурхай хүргэх, газрын маргаантай гомдлыг хурдан шийддэг болно.

Өнөөдөр газрын маргаантай холбоотой асуудлаар шүүхийн шийдвэр гарсан 40 гаруй тогтоол шийдвэр байна. НИТХ-ын ажлын албанд санал гомдлоо гаргасан эхний иргэн бол арав гаруй жил газрын маргаанаа шийдвэрлэж чадахгүй иргэн хандсан. Энэ мэт асуудлыг шийдвэрлэхээр олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгуулна” гэв.

Иймээс иргэд оршин суугчид та бүхэн энэ сарын 18-ны өдрийг хүртэл газрын хууль газар өмчлөл, эзэмшлийн маргаантай холбоотой санал гомдлоо Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд болох Дүнжингарав, Драгон, Буянт-Ухаа төв болон харъяа дүүргийнхээ нэг цэгийн үйлчилгээний төвүүдэд гаргаж болно. Түүнээс гадна иргэд та бүхэн өөрсдийн асуудлыг шийдвэрлүүлэхэд гар бие оролцож, холбогдох албан тушаалтнуудтай хамтран ярилцаж хэлэлцүүлэгт оролцох боломжтой юм.

Г.Нараа

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-01-10 00:33:31
    ХҮҮХДҮҮДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙН ГАЗАРТ ГАРААЖ БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГӨӨД БАЙНА, БАС ӨГСӨН ЗӨВШӨӨРЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГУУЛАХ ГЭЭД АРД ТҮМЭН ХҮЧГҮЙДЭЭД БАЙНА ЯАХ УУ...